Спорт

“Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд Zaisan Hill Event Hall-д болно.
11 цаг 55 мин

“Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) Монголын шатрын холбоотой хамтран “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах анхдугаар шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. МҮХАҮТ-ын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, 24 топ байгууллагын 120 шатарчин оюуны ур чадвараа сорин өрсөлдөж эхэллээ.
12 цаг 5 мин

Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ
Йордан улсын нийслэл Амман хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
16 цаг 28 мин

“Реал Мадрид” багийн дөрвөн тоглогчийг ёс зүйгүй үйлдлийн улмаас УЕФА шалгаж эхэллээ
Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтын дараа Испанийн “Реал Мадрид” багийн дөрвөн тоглогчийг зохисгүй үйлдэл хийсэн үндэслэлээр Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА) албан ёсоор шалгаж эхэлсэн тухай ТАСС агентлаг УЕФА-гийн хэвлэлийн албанаас эш татан мэдээллээ.
16 цаг 34 мин

Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ
Тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Э.Дэлгэрмаа Ази тивийн дөрөв дэх медалиа гардсан бол Б.Мөнхнар, Б.Отгонтуяа нарын Ази тивийн анхны медалиа гардав.
18 цаг 26 мин

ФИФА 2025 оны клубүүдийн ДАШТ-ий шагналын санг дэлгэрэнгүй танилцууллаа
Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ 2025 онд АНУ-д зохион байгуулагдах анхны 32 багийн бүрэлдэхүүнтэй клубүүдийн ДАШТ-ий 1 тэрбум ам.долларын шагналын санг хэрхэн хуваарилах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулжээ. Энэхүү тэмцээн 2025 оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх юм.
Уржигдар 14 цаг 01 мин

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор Сингапур руу мордов
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж, урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг чансаагаараа “А” болон “В” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд хэсгийн тоглолтоо энэ сарын 29-нд хийх хуваарьтай.
Уржигдар 11 цаг 30 мин

Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв
Энэхүү долоо хоногийн турш үргэлжилж буй олон улсын томоохон тэмцээнд тэрбээр 90-95 насны ангилалд 60 болон 800 метрийн гүйлтийн төрөлд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Уржигдар 11 цаг 24 мин

Овечкин 889 дэх гоолоо оруулж, NHL-ийн бүх цаг үеийн дээд амжилтад ойртлоо
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Виннипег Жетс” багтай хийсэн тоглолтод шайб оруулж, 889 дэх гоолоо бүртгүүллээ. Ингэснээр тэрбээр NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан хоккейчин Уэйн Гретцкигийн 894 гоолын дээд амжилтад ердөө 5 гоол дутуу болж байна.
2025-03-26

“Монгол адуучин” тэмцээн Хүй долоон худагт зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын адуучдын холбоо хамтран “Монгол адуучин” нэртэй нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ.
2025-03-26

Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо (МАМСХ) Олон улсын автомашины холбоо (ФИА), Олон улсын мотоциклын холбоо (ФИМ)-ны дүрэм, зарчимд тулгуурлан холбооны дүрмээ шинэчлэн баталсан байна. Шинэчилсэн дүрэмд тусгагдсан хамгийн чухал өөрчлөлт бол тус холбооны эрх барих дээд байгууллагыг “Их хурал” байхаар тогтоосон явдал юм.
2025-03-25

Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ
Эхний өдөр сонгомол барилдааны таван жингийн барилдаанууд зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсаас гурван тамирчин зодоглоно.
2025-03-25

Горячкина Гран-Пригийн 4 дэх шатанд 5-р байрт шалгарлаа
Оросын эмэгтэй шатарчин Александра Горячкина Киприйн Никози хотноо зохион байгуулагдсан ФИДЕ-гийн цуврал Гран-При тэмцээний дөрөвдүгээр шатанд 5-р байрыг эзэлжээ. Тэрбээр нийт 9 өрөгт тоглож 5 оноо авсан байна.
2025-03-25

Азийн аваргад Монголын 23 бөх өрсөлдөнө
Насанд хүрэгчдийн чөлөөт болон сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Йорданы нийслэл Амман хотод эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд тивийн 38 орны 370 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн бол манай улсаас нийт 23 бөх өрсөлдөхөөр зорьжээ.
2025-03-25

Улсын аварга О.Хангай: Наадмын хиймэл зүлэг дээр барилдахдаа халтирч унахгүй байхыг л хичээж байсан
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн хиймэл зүлэгтэй холбоотойгоор зарим бөхчүүд хүнд гэмтэл авч, олон бөх халтирч унасан нь олны анхаарлыг татсан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2025-03-24

Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, “Приус-30” машины эзэн болов
Наурызын баярт зориулсан уламжлалт барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, заан С.Сүхбат үзүүрлэв.
2025-03-24

Г.Наранцэцэг “Их дуулга”-аас алтан медаль хүртэж, Монгол Улс зургаадугаарт жагслаа
Гүржийн нийслэл Тбилиси хотод болсон жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн амжилттай өндөрлөж, Монгол Улсын баг нэг алтан медаль хүртлээ. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа Тбилисид эгшиглүүлэв.
2025-03-24

“Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум доллараар худалдаж авчээ
Америкийн бизнес эрхлэгч Уильям Чисхолм тэргүүтэй групп сагсан бөмбөгийн алдарт “Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцсон тухай BBC мэдээллээ. Уик Гроусбек тэргүүтэй одоогийн эзэмшигчид “Селтикс”-ийг 2002 онд 360 сая ам.доллароор худалдан авч байжээ.
2025-03-24

Дэлхийн боксын холбооны гишүүн орны тамирчид олимпын наадамд өрсөлдөнө
Олон улсын олимпын хороо ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг АНУ-ын Лос-Анжелес хотод болох зуны олимпын тэмцээний хөтөлбөрт оруулахыг зөвшөөрөв. 2022 онд баталсан хөтөлбөрт боксыг багтаагаагүй юм.
2025-03-23

The MongolZ баг VALORANT Challengers 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шалгарлаа
VALORANT-ын $50,000 буюу 173.7 сая төгрөгийн шагналын сантай “Challengers 2025 Southeast Asia: Split 2” тэмцээнд Монголын The MongolZ баг оролцох эрхээ аваад байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 2-нд онлайнаар эхэлнэ.
2025-03-21