Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд Zaisan Hill Event Hall-д болно.
Нийт 15 төрлийн 30 ангилалд давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох уг тэмцээн нь энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Энэ нь нийслэлийн зүгээс хүн амын эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, залуучуудын хөгжлийг дэмжих бодлоготой уялдаж буйг зохион байгуулагчид онцоллоо.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь Монгол Улсад бодибилдинг, фитнессийн спортыг хөгжүүлэх, Засгийн газар болон биеийн тамир, спортын байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, тамирчдыг олон улсын тэмцээнд амжилттай оролцуулах, цаашлаад олимпын түвшинд бэлтгэх зорилготой. Мөн спортоор дамжуулан эх орноо дэлхий дахинд таниулах, залуу үеийг зөв төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.
Сэтгэгдэл (1)