Бүгд Найрамдах Армени Улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг тус улсын парламент хоёр дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталжээ. Уг хуулийг батлахыг 64 гишүүн дэмжиж, долоон гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.
Хуулийн төслийг "Ардчилсан хүчний индэр" нэртэй иргэний нийгмийн байгууллагаас санаачилж, хоёр сарын дотор 60 мянган хүний гарын үсэг цуглуулсны үндсэн дээр Арменийн Засгийн газар 2025 оны нэгдүгээр сарын 9-нд дэмжсэн бол парламент хоёрдугаар сарын дундуур анхны хэлэлцүүлгээр баталсан юм.
Хууль батлагдсаны дараа Европын Холбооны удирдагчид уг шийдвэрийг сайшаан хүлээн авч, Армени Европын Холбоо-Арменийн харилцааг бат бөх болгох, нийтлэг үнэт зүйл, ардчиллын зарчмыг тууштай баримтлагч улс болохыг баталлаа хэмээн мэдэгдэв.
Баримт бичигт “Арменийн ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, улс орноо аюулгүй, хамгаалагдсан, цэцэглэн хөгжсөн болгож, Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эхлүүлж байгаагаа тунхаглаж байна” хэмээн тусгасан байна.
Эх сурвалж: DW.