x

ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт

Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Кирсти Ковентри бол спортоор дамжуулан олон түмэнд танигдсан, улмаар улс төр, олимпийн удирдлагын карьертаа ч амжилт гаргасан Зимбабвегийн нэртэй сэлэгч юм. Түүнийг “Зимбабвегийн алтан охин” гэж нэрлэдэг нь ч учиртай. Тэрээр ОУОХ-г толгойлох анхны эмэгтэй, анхны африк эмэгтэйгээр түүхэнд бичигдэж байна.

1. Африкийн домогт сэлэгч

  • 2000–2016 оны хооронд таван олимпт оролцож, долоон олимпийн медаль хүртсэн.

  • 200м араар сэлэлтээр хоёр алтан медаль, 100м сэлэлт болон холимог төрлүүдээс таван мөнгө, хүрэл медаль авч байв.

  • Зимбабвегийн нийт найман олимпийн медалийн долоог нь авчирсан ганцхан хүн.

  • 2008 онд богино замын ДАШТ-д дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртэж, гурван дэлхийн дээд амжилт тогтоосон.

  • Урт болон богино замд нийт долоон удаа дэлхийн дээд амжилт эвдсэн.

2. Үндэсний баатар болсон амжилт

  • 2004 оны Афины олимпоос хойш ерөнхийлөгч Роберт Мугабегаас $50,000, 2008 оны Бээжингийн олимпоос хойш $100,000 шагнал авсан.

  • Эдгээр урамшууллыг буяны ажилд зориулсан гэдгийг хожим тайлбарласан.

  • Цагаан арьст Зимбабвегийн иргэн ч тус улсын ард түмэнд хайрлагдсан үндэсний бахархал болжээ.

3. Олимпийн хөдөлгөөн дэх байр суурь

  • 2012 онд ОУОХ-ны тамирчдын комисст сонгогдож, цаашлаад 2018 онд уг комиссын дарга болсон.

  • 2023 онд ОУОХ-ны бие даасан гишүүн болж, 2032 оны Брисбены олимп, 2026 оны Дакарын залуучуудын олимпийг хариуцсан хороог удирдаж байна.

  • Олимпийн тоглолтыг зохион байгуулах хотын сонголт зэрэг чухал шийдвэрт оролцдог эрх бүхий гишүүн байсаар иржээ.

4. Зимбабвегийн сайд

  • 2017 оноос хойш тус улсын Залуучууд, спорт, соёл, амралтын сайдаар ажиллаж байна.

  • Гэхдээ хөл бөмбөгийн холбоо FIFA-аас хасагдах, Парисын олимпод ердөө есөн тамирчинтай оролцох зэрэг асуудлаар шүүмжлэл дагуулсан.

  • Тус засгийн газарт цорын ганц цагаан арьстан гишүүн юм.

5. Томас Бахын залгамжлагч болсон нь

  • 2024 оны намар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, бусад зургаан өрсөлдөгчөө ардаа орхин ялалт байгуулсан.

  • Түүнийг Томас Бах дэмжсэн гэх мэдээлэл байсан ч тэр өөрөө үгүйсгэж байв.

  • 41 насандаа ерөнхийлөгч болсон нь Пьер де Кубертены дараа хамгийн залуу ерөнхийлөгч болсон тохиолдол юм.

  • Сонгуулийн кампаниа нөхрийн хамт зохион байгуулж, зөвхөн нэг туслахаар баг бүрдүүлсэн нь онцлог байв.

Эх сурвалж: REUTERS, WSJ, AFP, Olympics.com.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ 37 мин “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо 39 мин Улаанбурхан өвчний тохиолдол 141-д хүрч, сургууль орчмоор голомтлон гарч байна 40 мин Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ 43 мин Монгол Улс өндөр хүчин чадалтай супер компьютерын төвтэй болох төсөл хэрэгжүүлж байна 46 мин Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв 1 цаг 54 мин Чөлөөт бөхийн ААШТ: Монголын эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ 2 цаг 2 мин Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо 2 цаг 3 мин Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа 2 цаг 4 мин АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв 2 цаг 4 мин Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ 2 цаг 5 мин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-д түрүүлж, АНУ-д 18 жилийн дараах алтан медалийг авчирлаа 2 цаг 6 мин ​​​​​​​УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. 2 цаг 7 мин Овечкин NHL-ийн түүхэн дээд амжилтад 4 гоол дутуу үлдлээ 2 цаг 8 мин Монгол, Шведийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийв 2 цаг 8 мин Нутгийн зүүн хагас цасжиж, салхи ширүүснэ 2 цаг 9 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-28 “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 2025-03-28 Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 2025-03-28
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг...
Top