x

Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийтэллээ

АНУ-ын Үндэсний архив 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 63,5 мянган хуудас бүхий 2082 баримтыг олон нийтэд ил болгожээ. Эдгээр баримтыг урьд нь үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн үзэж нууцалж байсан юм. Харин түүхчдийн үзэж байгаагаар, ил гаргасан материалууд нь Кеннедийн аллагын талаарх албан ёсны дүгнэлтэд шууд нөлөөлөхгүй бөгөөд тусгай албадын үйл ажиллагааны тухай мэдээллийг л тодруулах ач холбогдолтой гэжээ.

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Техасын Даллас хотод болсон энэ аллагын талаар Уоррены комисс дүгнэлт гаргасан байдаг. Тэдгээрийн дагуу Ли Харви Освальд ганцаараа, урьдчилан төлөвлөөгүйгээр энэ үйлдлийг хийсэн гэж үзсэн боловч түүний шалтгаан тодорхойгүй үлдсэн. Освальд баривчлагдсан ч гэм буруугаа үгүйсгэж байсан ба хоёр хоногийн дараа өөр этгээд болох Жек Рубид буудуулан амь үрэгджээ.

Баримтууд ил болсноор дараах зүйлсийг онцлон тэмдэглэж болно:

  • Аллагын хувилбарууд: Освальд ганцаараа буудсан эсэхэд эргэлзэх хандлага хүчтэй хэвээр байна. “Шидэт сум” хэмээх нэртэй болсон, нэгэн сум хоёр хүнийг гэмтээсэн гэх дүгнэлт нь олон нийтийн итгэлд сэв суулгаж, буудагч нэг хүн биш байсан гэх хувилбаруудыг улам баталгаажуулжээ.

  • Тагнуулын байгууллагын оролцооны тухай мэдээлэл: Шинээр нийтлэгдсэн баримт бичгүүдэд Тагнуулын төв газрын (ТТГ) хэт эрх мэдэлтэй болсон талаар 1961 онд Кеннедийн туслах Артур Шлезингер бичсэн захидал, Мексикт Зөвлөлт, Кубын дипломатчдын утсыг чагнаж байсан тухай баримт, давхар тагнуулуудын нэрс, Америкийн сөрөг үзэлтэй иргэдийг мөрдөж байсны талаарх мэдээлэл бий.

  • Кеннедийн аллагын дараах хууль эрх зүйн зохицуулалт: АНУ-ын Конгресс 1992 онд гаргасан хуулиар ерөнхийлөгчийн аллагатай холбоотой бүх материалыг 25 жилийн дотор нийтлэх ёстой гэж заасан ч үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол Ерөнхийлөгчийн шийдвэрээр хойшлуулах боломжтой гэж заасан байдаг. Өмнө нь нийт 6 сая хуудас материал цугларснаас 99 хувийг 1998 онд нээсэн байна.

  • Нууцалж ирсэн шалтгаанууд: Тухайн үеийн тусгай албадын үйл ажиллагаа, хяналтгүй эрх мэдэл, гадаад тагнуулын технологийн тухай мэдээлэл, олон улсын зэвсгийн наймааны асуудлууд гэх зэрэг мэдээ баримтууд нууцын зэрэглэлтэй байсаар ирсэн байна.

Энэхүү мэдээллийн дунд Освальд нь ЗХУ-ын КГБ-ийн ажилтан байгаагүй, буудлага хийх чадвар тааруу байсныг дүгнэсэн КГБ-ийн тайлан ч багтсан байна.

Түүхчид дээрх шинэ баримтууд нь Кеннедийг ганцаарчилсан аллагын золиос хэмээн үздэг Уоррены комиссын дүгнэлтийг нураахгүй ч олон жилийн маргааны төв болсон тусгай албадын оролцоо, улс төрийн нөлөөллийн талаарх эргэлзээг нэмэгдүүлж байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж: Iz.ru, AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа 12 цаг 5 мин Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна 12 цаг 6 мин Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ 12 цаг 7 мин Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо 12 цаг 8 мин Шакирагийн тоглолт Мехикод 160 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна 12 цаг 12 мин Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна 12 цаг 13 мин Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ 12 цаг 15 мин Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина 12 цаг 16 мин Э.Амартүвшин “Opera World”-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг баритон боллоо 12 цаг 18 мин Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 19 мин “Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна 12 цаг 20 мин Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо 12 цаг 21 мин “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих олон улсын платформ байгууллаа 12 цаг 22 мин Шар өвсний түймрийн улмаас 62.7 га талбай шатжээ 12 цаг 24 мин НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна 12 цаг 24 мин Нийтийн эзэмшлийн талбайн зөрчлийг арилгах ажил СХД-т эрчимтэй үргэлжилж байна 17 цаг 5 мин Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэв 17 цаг 7 мин “Атрын IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” Дарханд үргэлжилж байна 17 цаг 11 мин Горячкина Гран-Пригийн 4 дэх шатанд 5-р байрт шалгарлаа 17 цаг 12 мин ТББХ: Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ 17 цаг 12 мин
iИх уншсан
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэ... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлаг... Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж,... Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хү... Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа... Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгу...
Top