x

Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлгэн үзүүлнэ

Японы Осака хотод ирэх сард нээгдэх Дэлхийн экспогийн хүрээнд анх удаа олон нийтэд үзүүлэх “Ангарагийн чулууг” тус улсын баруун нутгаас экспо зохион байгуулагдах газарт зөөвөрлөн авчирч байна. Уг чулууг 2000 онд Японы судлаачид Антарктидаас олсон бөгөөд олон арван мянган жилийн өмнө Ангараг гарагаас Дэлхий рүү буусан солир болохыг шинжилгээний үр дүнгээр баталжээ.

13 кг жинтэй, регбигийн бөмбөгний хэмжээтэй энэхүү чулуу нь ижил төрлийн олдворуудаас хамгийн томд тооцогдож байгаа юм. Солирыг Токио хот дахь Туйлын судалгааны үндэсний хүрээлэнд хадгалж байсан бөгөөд тэндээс лхагва гарагт Осака руу ачааны машинаар хүргэжээ.

Чулууг ирэх 10 дугаар сард Дэлхийн экспо өндөрлөх хүртэл Японы үндэсний асарт байрлуулж, зочдод дэлгэн үзүүлэх аж. Туйлын судалгааны үндэсний хүрээлэнгийн олон нийттэй харилцах албаны дарга Күмагай Хироясү “1970 оны Осакагийн экспод Сарны чулуу олны анхаарлыг татаж байсан бол энэ удаа Ангараг гарагийн чулууг үзүүлэх нь дахин давтагдашгүй боломж юм” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: NHK.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-28 “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 2025-03-28 Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 2025-03-28 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв 2025-03-28 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа 2025-03-28 Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ 2025-03-28 “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа 2025-03-28 Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ 2025-03-28 Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг 2025-03-28 Улс төрийн тогтолцоо ба ялзрал 2025-03-28 “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... 2025-03-28 ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт 2025-03-28 Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна 2025-03-28 Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ 2025-03-28 Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 2025-03-28 Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 2025-03-28 Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 2025-03-28 Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 2025-03-28
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог...
Top