x

“Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) Монголын шатрын холбоотой хамтран “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах анхдугаар шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. МҮХАҮТ-ын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, 24 топ байгууллагын 120 шатарчин оюуны ур чадвараа сорин өрсөлдөж эхэллээ.

208 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн нь стратегийн сэтгэлгээ, багийн ажиллагаа, хурц ухааныг нэгэн дор цогцлоосон анхны шатрын арга хэмжээ болж байна. Тэмцээнд түрүүлсэн баг 2025 онд болох корпорацуудын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм. Энэ нь Азид анх удаа зохион байгуулагдаж буй корпорацийн шатрын тэмцээн гэдгээрээ онцлогтой.

Тэмцээнд их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн, Г.Мөнхгал, Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Ү.Агьбилэг, Н.Баттулга зэрэг нэр бүхий 24 легионер шатарчин оролцож, өндөр түвшний тоглолт үзүүлж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Шатар бол хиймэл оюун ухаан хөгжсөн өнөөгийн үед үнэ цэн нь улам нэмэгдэж буй оюуны спорт. 2025 оныг Дэлхийн шатрын холбоо ‘Бүх нийтийн шатрын жил’ болгон зарласан. Энэ тэмцээнийг ‘Алтан бэрс’ хэмээн нэрийдсэн нь учиртай. Бэрс бол шатрын хамгийн хүчирхэг дүр. Түүх, археологийн олдворууд ч шатрын үүсэл Монголтой холбоотой болохыг баталж байна” гэж онцоллоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Ц.Төрбат тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгээ илэрхийлж, “Ирэх жилүүдэд оролцогчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. МҮХАҮТ шатрын холбоотой түншлэн олон тэмцээн зохион байгуулна” гэж мэдэгдлээ.

“Алтан бэрс” тэмцээний цомыг Монгол Улсын 20 дахь шатрын аварга С.Мөнхбат санаачлан хийлгэж, алтаар бүрсэн, Монголын соёлын бэлгэдлийг шингээсэн бүтээл болсныг тэмцээний үеэр танилцуулсан байна. Швейцар системээр есөн өрөг тоглогдох тус тэмцээний аваргууд маргааш тодорно.

Эх сурвалж: МҮХАҮТ, Монголын шатрын холбоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн сургуулиудын бие даалтын 7 хоног эхэллээ 3 цаг 24 мин Прокурорын байгууллага 274 хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 24 мин Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хамтарч ажиллахгүй бол тухайн ААН-тай холбоотой үйл ажиллагааг зогсооно 3 цаг 25 мин Нийслэлийн бохирдлын хэмжилтийг олон улсын түвшинд хүргэх шинэчлэл эхэллээ 3 цаг 27 мин БНХАУ-д зорчихдоо бичиг баримтаа гээхээс болгоомжилж, хувийн хариуцлагаа өндөржүүлэхийг анхааруулав 3 цаг 28 мин Нийтийн талбайг чөлөөлж, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 29 мин Улаанбаатарт авто зогсоолын хүртээмжийг франчайз үйлчилгээтэй зогсоолоор нэмэгдүүлнэ 3 цаг 31 мин Мьянмарын газар хөдлөлттэй холбоотойгоор монгол иргэдийн дунд хохирол бүртгэгдээгүй 3 цаг 33 мин Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ 7 цаг 44 мин “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо 7 цаг 46 мин Улаанбурхан өвчний тохиолдол 141-д хүрч, сургууль орчмоор голомтлон гарч байна 7 цаг 47 мин Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ 7 цаг 50 мин Монгол Улс өндөр хүчин чадалтай супер компьютерын төвтэй болох төсөл хэрэгжүүлж байна 7 цаг 53 мин Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв 9 цаг 1 мин Чөлөөт бөхийн ААШТ: Монголын эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ 9 цаг 9 мин Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо 9 цаг 10 мин Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа 9 цаг 11 мин АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв 9 цаг 11 мин Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ 9 цаг 12 мин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-д түрүүлж, АНУ-д 18 жилийн дараах алтан медалийг авчирлаа 9 цаг 13 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл...
Top