x

Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй

Өнөөдөр бидний “Эх оронч” гэгддэг хүмүүс Хятад улсад маш их дайсагнаж байна. Бүр сүүлдээ ил цагаандаа гарсан ч гэж хэлж болно. “Хөх Монгол”, “Даяар Монгол” зэрэг сүртэй, сүртэй нэртэй бүлгэмүүд байгуулж, Хятад улсын хөрөнгө оруулалттай компаниудыг айлган сүрдүүлж, шантаажилдаг байснаа одоо хэн дуртай нь утастайгаа очоод янз бүрээр хэлж, элдэв зүйлсийг нь сүйтгэдэг боллоо. Петрочайна Дачин тамсаг компани дээр гарч байгаа үйлдлүүд бол маш тодорхой жишээнүүдийн зөвхөн нэг нь. Шууд бичлэг хийж дайраад л, компанийн үйл ажиллагааг нь зогсооход хамгийн харамсалтай нь дор нь хэдэн мянгаараа харааж зүхсэн, хөөж явуулах тухай бичсэн сэтгэгдлүүд хөвөрнө. Хамгийн сүүлд л гэхэд хятад ажилчдынх нь шүтлэг мөргөлийн зүйлсийг нь эвдэн сүйтгэж байгаа харагдана лээ.

Гэтэл бид чинь эртнээсээ бүх шашныг эн тэнцүү авч үзэж ирсэн хүмүүсийн үр удам. Дээрээс нь ардчилсан Үндсэн хуульдаа ч хүний шүтэх, эс шүтэх эрхийг дээдэлж, хүндлэх тухай заачихсан байгаа. Даанч энэ бүхнийгээ ч үл тоож Хятадад дайсагнах байдал газар авлаа. Хятадуудыг л муучилж, дээрэлхэж, булаан дээрэмдэж байвал “Ардын баатар” шахуу авч үзэж байна. Социализмын үед бол Монгол Улсын бидний номер нэг дайсан нь Хятад гэж зарладаг. Тийм суртал ухуулга явуулдаг байсан. Уг нь ийм цаг үе өнгөрөөд удаж байгаа ч ард түмний маань ойлголт ийм хэвээрээ л байгаад байна. Хятад улсад л дайсагнаж байвал эх орондоо хайртай, эх оронч болно гэж бодоод байх шиг байгаа юм. Гэтэл манай Ю.Цэдэнбал дарга бодлогын өөрчлөлтийг анзааралгүй Хятад улсад л дайсагнавал мундаг болно, Орост сайн нэр олно гэж бодож явж байгаад албанаасаа бууж байсан түүх бий.

Дээрээс нь зарим нэгэн увайгүй нөхдүүд ч ард түмнийхээ ийм сэтгэл зүйг ашиглан тэднийг муучилж, олон нийтээс дэмжлэг авч, нэр хүнд олохыг зорьдог болсон байна. Мэдээж олон мянган дагагчтай, түмэнд танигдсан нэр нүүрээ дараа нь улам дээшээ авирах, албан тушаалд очихдоо л ашиглана. Наанаа энэ мэт ард түмнийг өдөөн турхирч, хятадуудыг үзэн ядах байдлыг нь дэвэргэчихээд утсаа унтраагаад хятадууддаа тал засдаг, хамтарч ажиллахыг хичээдэг нөхдүүд ч байж л байна.

Түүх түүхээрээ үлдэж өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын харилцаа тэр үеийнхээс тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Өнөөдөр манай эдийн засгийн бүхий л харилцаа урд хөршөөсөө хамааралтай болсон. Өмсөж зүүх, идэж уухаас эхлээд бүгдийг нь бид тэднээс авдаг. Гадагш нь зарж мөнгө олж байгаа цөөн хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ч тэд л худалдаж авдаг. Хуучин цаг шигээ Оросоос хамааралтай гэж бодоод л, Хятад гутал хувцас өмсөж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг идэж, эдэлж хэрэглэж явна. Хойд хөршөөсөө бид өнөөдөр шатахуунаас өөр зүйлийг авахаа больсон. Цахилгааны хараат байдлаасаа бараг л гарч байна. Ойрын хэдэн жилдээ бүрмөсөн гарчихна.

Хэл амтай Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлчихээр шатахууны хараат байдлаас 50-60 хувь гарах тооцоололтой ч юм билээ. Тэгэхээр Орос хилээ хаачихвал л үхчих гээд, тэднийг ах гэж дуудахаа больчихвол баларчих гээд байгаа юм шиг үздэг байдал нэгэнт өөрчлөгдсөн. Хэрэв цаг төр муудаж, Орос улс задарч, дайн дажин болбол бидний тусгаар тогтнолын баталгаа Хятад улс л болно. Уншигч танд үнэмшилгүй, итгэж боломгүй санагдаж байж болох юм. Гэхдээ бидний байгаа бодит үнэн тийм юм. Энэ үнэнээс бид хаашаа ч зайлах боломжгүй. Өнгөрсөн түүхэнд Барон Унгерн гаминг манай нутгаас хөөж байсан бол Барон Унгерн эргээд манайд орж ирэхэд гамин нь түүнийг хөөхөөр болсон гэдгийг л ойлгох хэрэгтэй. Цаг төр ингэж эргэсэн байна.

Манай төр засаг бүхий л үйл ажиллагаагаа Хятадтай хамтран явуулж байгаа нь үнэн. Нүүрсний худалдаа, хил холболтын төмөр зам гээд яривал бид тэдний л амыг хардаг. Тэд юу гэж дуугарна, түүгээр нь болохоос бараг өөр сонголтгүй. Өнөөдөр нүүрсний үнэ унаж, хятадуудын нүүрс худалдан авалт багассанаас болж бид урд хил дээрээ 10 сая тонн нүүрсний овоолготой болчихсон сууж байна.

Мэдээж энэ мэт асуудлыг дээд түвшиндээ ярьж ойлголцоод гацаа арилж, бизнесийн үйл ажиллагаа цаашид хэвийн явах л байх. Гэхдээ өмнөд хөрш биднээс ганцхан нүүрс л худалдан авахаа больчихвол манай улсын төсөв 70 орчим хувиар тасарч, эдийн засаг гээд байх юм байхгүй болно. Гэтэл ийм байж төр засаг маань Хятадад илт дайсагнаад байгаа хүмүүсээ боль гэж ерөөсөө хэлэхгүй юм. Тохирсон арга хэмжээг нь ч авахгүй юм. Уг нь ингэж өмнөд хөршдөө дайсагнасан үйл явдлуудыг цаг тухай бүрд нь таслан зогсоож байх хэрэгтэй байна. Аль юм болгон өнгөрсөн баларсан түүх сөхөж, өмнөд хөршөө муулж суух юм. Тиймээс хөрш улсдаа илтэд дайсагнасан, хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгаж мэдэхээр үйлдлүүдэд төр засаг, цагдаа хүчний байгууллага анхаарал хандуулж байх нь зүйтэй.

Газар зүй, геополитикийн хувьд бид өөрчилж болохгүй хоёрхон хөрштэй. Наанаа сайн хөршийн хамтын ажиллагаа, уламжлалт найрсаг харилцаатай гэдэг ч нидэр дээрээ ингэж үзэн ядаж, түүнийг нь ард түмнээрээ хөөргөн дэвэргэж, төр засаг нь ч нүдэн балай чихэн дүлий суугаад байж таарахгүй. Тиймээс энэ хоёр хөрштэйгөө хоёулантай нь энхийг эрхэмлэсэн найрамдалт харилцаатай баймаар байна. Нэгийг нь ах, нөгөөг нь дайсан гэж үздэгээ болих хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа 12 цаг 41 мин Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна 12 цаг 42 мин Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ 12 цаг 42 мин Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо 12 цаг 43 мин Шакирагийн тоглолт Мехикод 160 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна 12 цаг 48 мин Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна 12 цаг 48 мин Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ 12 цаг 51 мин Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина 12 цаг 52 мин Э.Амартүвшин “Opera World”-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг баритон боллоо 12 цаг 53 мин Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 54 мин “Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна 12 цаг 55 мин Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо 12 цаг 56 мин “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих олон улсын платформ байгууллаа 12 цаг 58 мин Шар өвсний түймрийн улмаас 62.7 га талбай шатжээ 12 цаг 59 мин НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна 13 цаг 0 мин Нийтийн эзэмшлийн талбайн зөрчлийг арилгах ажил СХД-т эрчимтэй үргэлжилж байна 17 цаг 40 мин Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэв 17 цаг 43 мин “Атрын IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” Дарханд үргэлжилж байна 17 цаг 47 мин Горячкина Гран-Пригийн 4 дэх шатанд 5-р байрт шалгарлаа 17 цаг 47 мин ТББХ: Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ 17 цаг 48 мин
iИх уншсан
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэ... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлаг... Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж,... Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хү... Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа... Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгу...
Top