Оросын эмэгтэй шатарчин Александра Горячкина Киприйн Никози хотноо зохион байгуулагдсан ФИДЕ-гийн цуврал Гран-При тэмцээний дөрөвдүгээр шатанд 5-р байрыг эзэлжээ. Тэрбээр нийт 9 өрөгт тоглож 5 оноо авсан байна.
Тус шатны тэмцээнд:
-
Украины Анна Музычук 6 оноогоор түрүүлсэн
-
Хятадын Жү Зиньэр 6 оноотой хоёрдугаар байр
-
Энэтхэгийн Харика Дронавалли болон Украины Мария Музычук нар 5 оноогоор гурав, дөрөвдүгээр байрт орсон байна.
Гран-При цувралын өмнөх шатуудад авсан оноог нэмж тооцоход Александра Горячкина нийт 308.34 оноотойгоор тэргүүлж байгаа бол Казахстаны Бибисара Асаубаева 197.5 оноо, Украины Анна Музычук 189.17 оноотой удаалж байна.
ФИДЕ-гийн энэ цуврал тэмцээн нь 6 үе шаттай бөгөөд дараагийн тавдугаар шат дөрөвдүгээр сарын 13-24-ний хооронд Энэтхэгийн Пуна хотод болох юм.
Цувралын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр эмэгтэй шатарчин 2026 онд болох дэлхийн аваргын өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд оролцох эрхтэй болох аж.
Эх сурвалж: РИА Новости