Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж, урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг чансаагаараа “А” болон “В” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд хэсгийн тоглолтоо энэ сарын 29-нд хийх хуваарьтай.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны удирдлага болон дасгалжуулагчдын зөвлөлөөс шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор сонгосон бөгөөд тамирчид өнөөдөр өглөө Сингапур руу хөлгийн жолоо заллаа.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд:
-
А.Ананд
-
Г.Дөлгөөн
-
Ц.Отгонжаргал
-
Э.Дөлгөөн нар багтсан бол О.Энхбаатар, Д.Дэлгэрням нарыг энэ удаад сэлгээнд үлдээжээ.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд:
-
О.Хулан
-
М.Булбул
-
Б.Ариунцэцэг
-
Э.Нарангоо нар багтсан бөгөөд Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг энэ удаа оролцуулаагүй байна.
Манай багууд чансаагаараа хэсгээ тэргүүлж байгаа нь ААШТ-д амжилттай оролцох өндөр боломжийг илтгэж байгаа бөгөөд тамирчдад амжилт хүсье.
Эх сурвалж: Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо.