x

Азийн аваргад Монголын 23 бөх өрсөлдөнө

Насанд хүрэгчдийн чөлөөт болон сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Йорданы нийслэл Амман хотод эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд тивийн 38 орны 370 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн бол манай улсаас нийт 23 бөх өрсөлдөхөөр зорьжээ.

Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж байгаа бөгөөд Монгол Улсаас 55 кг-д М.Сумъяабазар, 63 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Н.Оргил нар оролцож байгаа бөгөөд тэднийг дасгалжуулагч С.Мөнхсүх удирдаж байна. Харин чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө Йордан улс руу мордсон байна.

Манай эрэгтэй бөхчүүд дараах жинд барилдана:

  • 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ

  • 61 кг: Т.Түвшинтулга

  • 65 кг: Ц.Цогбадрах

  • 70 кг: Т.Тулга

  • 74 кг: Б.Батбаяр

  • 79 кг: О.Сүлдхүү

  • 86 кг: Н.Батбилгүүн

  • 92 кг: Б.Бат-Эрдэнэ

  • 97 кг: Г.Ганхуяг

  • 125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэй бөхчүүдийн хувьд:

  • 50 кг: Б.Мөнхнар

  • 53 кг: Ч.Отгонтуяа

  • 55 кг: Б.Отгонтуяа

  • 57 кг: Х.Болортуяа

  • 59 кг: Т.Алтжин

  • 62 кг: С.Цэрэнчимэд

  • 65 кг: Т.Энхжин

  • 68 кг: Э.Дэлгэрмаа

  • 72 кг: З.Болортунгалаг

  • 76 кг: Э.Даваанасан

Чөлөөт бөхийн энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид тивийн дэвжээнд зодоглож байгаа бөгөөд энэхүү тивийн аваргын тэмцээн 1979 оноос эхтэй. Монголчууд анх 1989 онд Японы тэмцээнээс алтан медаль хүртэж байв. Тухайн үед Ч.Батбадрал, Х.Амараа, П.Сүхбат нар аваргалж, А.Баатархүү, Л.Энхбаяр, Ч.Бямбадорж нар мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа.

Манай чөлөөт бөхийн баг 1979 оноос хойш Азийн аваргад тогтмол оролцож ирсэн бөгөөд зөвхөн 1999 онд л медальгүй хоцорсон нь түүхэнд үлджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн сургуулиудын бие даалтын 7 хоног эхэллээ 5 цаг 13 мин Прокурорын байгууллага 274 хэргийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 14 мин Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хамтарч ажиллахгүй бол тухайн ААН-тай холбоотой үйл ажиллагааг зогсооно 5 цаг 15 мин Нийслэлийн бохирдлын хэмжилтийг олон улсын түвшинд хүргэх шинэчлэл эхэллээ 5 цаг 17 мин БНХАУ-д зорчихдоо бичиг баримтаа гээхээс болгоомжилж, хувийн хариуцлагаа өндөржүүлэхийг анхааруулав 5 цаг 17 мин Нийтийн талбайг чөлөөлж, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 19 мин Улаанбаатарт авто зогсоолын хүртээмжийг франчайз үйлчилгээтэй зогсоолоор нэмэгдүүлнэ 5 цаг 21 мин Мьянмарын газар хөдлөлттэй холбоотойгоор монгол иргэдийн дунд хохирол бүртгэгдээгүй 5 цаг 23 мин Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ 9 цаг 34 мин “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо 9 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 141-д хүрч, сургууль орчмоор голомтлон гарч байна 9 цаг 37 мин Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ 9 цаг 40 мин Монгол Улс өндөр хүчин чадалтай супер компьютерын төвтэй болох төсөл хэрэгжүүлж байна 9 цаг 43 мин Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв 10 цаг 50 мин Чөлөөт бөхийн ААШТ: Монголын эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ 10 цаг 59 мин Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо 11 цаг 0 мин Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа 11 цаг 0 мин АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв 11 цаг 1 мин Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ 11 цаг 2 мин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-д түрүүлж, АНУ-д 18 жилийн дараах алтан медалийг авчирлаа 11 цаг 3 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл...
Top