Йордан улсын нийслэл Амман хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Манай улсаас тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 тамирчин оролцож байна. Үндэсний шигшээ багийг:
-
Эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү
-
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нар удирдаж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг жингийн барилдаанд:
Монголын гурван бөх хүрэл медаль хүртэв:
-
50 кг – Б.Мөнхнар
-
Казахстаны Светлана Анкичеваг 3:0-ээр ялж, анхны тивийн медалиа хүртлээ.
-
-
55 кг – Б.Отгонтуяа
-
Энэтхэгийн Нишу Нишуг цэвэр ялж, насанд хүрэгчдийн анхны тивийн медалиа зүүв.
-
-
68 кг – Э.Дэлгэрмаа
-
Казахстаны Гульнара Таштанбековаг 14:2-оор ялж, ААШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ (өмнө нь алт, мөнгө, хүрэлтэй).
-
Харин 59 кг-ын жинд барилдсан Т.Алтжин хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөхөд ялагдаж, тавдугаар байр эзэллээ.
Өнөөдөр дэвжээнд гарах монгол бөхчүүд:
-
53 кг – Ч.Отгонтуяа
-
57 кг – Х.Болортуяа
-
62 кг – Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
-
65 кг – Т.Энхжин
-
72 кг – З.Болортунгалаг
Монголын эмэгтэй багийн медалийн тоо цаашид нэмэгдэх боломж өндөр байна.
Эх сурвалж: ААШТ-ийн зохион байгуулагчид
Сэтгэгдэл (1)