Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын санаачилгаар “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалт Парис хотод болж, голчлон Оросын довтолгооны дараах нөхцөлд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, энхийн хэлэлцээний үеийн байр суурийг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэв.
Ерөнхийлөгч Макроны мэдэгдсэнээр:
-
Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, ОХУ болон түүний “сүүдрийн флот”-д шахалт үзүүлэх байр суурин дээр эвслийн орнууд санал нэгдсэн
-
Украинд гал зогсоох үйл явцыг хянах зарчмын санал, арга хэмжээний төлөвлөгөөг гурван долоо хоногийн дотор танилцуулах даалгаврыг эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт өгсөн
-
Франц, Их Британийн цэргийн төлөөлөгчдийг Украинд илгээж, зэвсэгт хүчний ирээдүйн төлөвлөлтөд хамтран ажиллах шийдвэр гаргасан
-
Энхийг сахиулах хүчин бэлтгэх ажил эхэлж буй бөгөөд гал зогсоосны дараа “тогтоон барих хэрэгсэл” үүрэг гүйцэтгэнэ гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч С.Уиткофф энхийг сахиулагч илгээхийг “учир утгагүй” гэж дүгнэснийг Макрон хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд:
“Цор ганцаараа ч үйлдэл хийхэд Европ бэлэн байх ёстой. Сайн зүйлд найдахын зэрэгцээ, гэнэтийн муу зүйлд ч бэлэн байх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Хориг арга хэмжээ ба гал зогсоох нөхцөл
-
Саудын Арабт болсон хэлэлцээний дараа АНУ, Украин хоёр “Хар тэнгист гал зогсоох асуудлаар тохиролцсон” гэж мэдэгдсэн бол
-
Оросын тал “хоригийг цуцалсны дараа л гал зогсоохыг зөвшөөрнө” гэсэн байр суурь илэрхийлсэн
Энэ талаар:
-
Макрон, Германы Канцлер Олаф Шольц, Украины Ерөнхийлөгч Зеленский нар “Одоогийн нөхцөлд хоригийг зөөлрүүлэх, цуцлах нь эрт бөгөөд утгагүй” гэдгийг онцолж, хатуу байр суурь илэрхийлэв
-
Зеленский мэдэгдэлдээ, “Оросын арми Сумы, Харьков, Запорож мужууд руу давшилт хийхээр зэхэж байгаа. Энхийн нэрийн дор хэлэлцээг сунжруулж, газар нутгийн давшилтаа өргөтгөх тактик барьж байна” гэжээ
Уулзалтын төгсгөлд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Европын холбоотнуудад хандан:
“Энхийг сахиулах хүчнийг байршуулах тодорхой төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх”-ийг уриалсан байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)