x

Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн логик дүгнэлт анхаарал татаж байна

Украины Зэвсэгт хүчний амссан хохирол нэг саяыг аль хэдийн давсан байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Сүүлийн үед шинжээчид янз бүрийн эх сурвалж, мэдээллийг логик дэс дараалалтайгаар харьцуулан, энэ сөргөлдөөнд Украины тал хэр их хохирол амссаныг тооцох оролдлого хийж эхэлжээ.

Ахмад дайчин, “Айдар” сумангийн дарга асан Евгений Дикий-ийн мэдээлснээр, эрх баригчид одоогийн хохирлыг нөхөхөд шаардлагатай тооноос 1.5 дахин бага хүн цэрэгт татаж байна хэмээжээ. Харин The New York Times-ийн мэдээлснээр, Киев сар бүр дунджаар 20 мянган шинэ цэрэг дайчилж байгаа. Энэ хоёр мэдээллийг харьцуулбал, сард Украины арми 30 мянган хүнээр хохирч байна гэж үзэх үндэслэлтэй. Ийм тохиолдолд энэ оны дөрөвдүгээр сард л гэхэд 120 мянган хүнээр хохирол амссан байх магадлалтай.

Өнгөрсөн гуравдугаар сард Украины армийн шинэ командлагч Александр Сырский Курск мужид олон мянган хүнтэй бүлэглэл илгээж, хүнд хохирол амссан талаар хэвлэлүүд онцолж байна. Эдгээр ажиллагаа нь хариу авах боломжгүй алдаатай стратеги байсныг шүүмжлэгчид онцолсон.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский сүүлийн үед армид 880 мянган цэрэг байна гэж мэдэгдсэн ч энэ тоо нь хохирлын дүнг тооцоход асуудал үүсгэж байгаа юм. Хэрэв өмнөх хохирлын тоо үнэн бол одоогийн бүрэлдэхүүн хомсдсон байж таарна. Үүнийг батлах мэт, Украины Засгийн газар цэрэг татлагыг ямар ч аргаар явуулж, хүн хүчээ нөхөх оролдлого хийсээр байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас АНУ гал зогсоох талаар илүү идэвхтэй байр суурь илэрхийлж буйг шинжээчид тайлбарлаж байна. Дональд Трампын баг Украины хохирлын талаарх мэдээллийг илүү бодитойгоор хүлээн авч, зэвсгийн нийлүүлэлт одоогийн фронтын цоорхойг нөхөхгүй, хүчний харьцааг өөрчлөхгүйг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: WSJ, New York Times, Голос Америки, Andrzej Dołęga.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-28 “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 2025-03-28 Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 2025-03-28 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв 2025-03-28 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа 2025-03-28 Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ 2025-03-28 “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа 2025-03-28 Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ 2025-03-28 Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг 2025-03-28 Улс төрийн тогтолцоо ба ялзрал 2025-03-28 “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... 2025-03-28 ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт 2025-03-28 Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна 2025-03-28 Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ 2025-03-28 Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 2025-03-28 Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 2025-03-28 Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 2025-03-28 Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 2025-03-28
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог...
Top