Талийгаачийн ээжийн хэлсэн үгс:
"Манай охин 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр осолд орж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Осол болсон даруйд би охиноо Улаанбаатар луу авчирсан. Хагалгаа хийлгэсэн. 15-ны өдөр эмч нар бидэнд хандаж 'Тархины үхжилттэй байна, энэ хүнийг аварч чадахгүй юм байна' гэж хэлсэн. Тэр үед бидэнд 'Та бүхэн охиноо донор болгох уу?' гэж асуусан. Бид зөвшөөрсөн. Донор болгоё гэсэн.
Тэр үед Батчулуун эмч бидэнтэй уулзаад 'Зөвхөн элэг, хоёр бөөрийг нь л авна, бусдыг нь авахгүй' гэж хэлсэн. Гэтэл дараа нь бид охиноо хөдөөнөөс авчраад цогцсыг нь нээж үзэхэд хөлийн шөрмөс, булуу, тойг, шаант чөмөг бүгдийг нь авчихсан байсан. Эмч биднийг хуурсан. Бид зөвхөн гурван эрхтэнд зөвшөөрөл өгсөн байсан.
Охиныхоо цогцсыг авчирсан чинь дотрыг нь цутгамал цементэн шиг материалаар дүүргэчихсэн байсан. Би үнэхээр зүрх өвдсөн. Юм асуухаар хүн болгон булзааруулаад, хэн ч үнэн юм ярихгүй байсан.
Бид охиноо бусдад буян болоосой гэж донор болгосон. Тэр олон хүний амийг авраасай гэж бодсон. Харин одоо намайг олон хүн цахим сүлжээгээр элдвээр хэлж байна. Яг л би охиноо зарсан юм шиг. Та нар битгий ингэж хэлээч. Бид маш их шаналж байна.
Шүүх хурал болсон. Би дахиж шүүх хуралд оролцмооргүй байна. Би охиныхоо сүнсийг тайван байлгамаар байна.
Сэтгэгдэл (1)