Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт 2023 оны үйл ажиллагааны тайлангаа хуулийн дагуу хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу уг тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Байнгын хороонд танилцуулах үүрэгтэй. Тайланд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн хяналт шалгалт, нөхцөл байдлын үнэлгээ, зөрчлүүд болон түүний шийдвэрлэлт, иргэдийн эрхийн хамгаалалттай холбоотой санал дүгнэлт багтжээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэхдээ, “Тайланд туссан асуудлын хүрээнд хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг сайтар судлах нь чухал. Төр өөрийн иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал нь хүний эрхийн үндсэн баталгаа төдийгүй, хууль сахиулах байгууллагуудын хариуцлага, хяналтын тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.
Сэтгэгдэл (1)