Дэлхий

Азийн орнууд АНУ-ын тарифт хүчтэй хариу үзүүлж буй шалтгаан
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифууд Азийн орнуудад ихээхэн түгшүүр төрүүлж байна. Үүний гол шалтгаан нь тодорхой бус байдал юм. Хувьцааны зах зээлүүд тодорхой бус байдлыг таалдаггүй, харин тарифын хувь хэмжээ, хэрэгжих эсэх зэрэг олон зүйл тодорхойгүй хэвээр байна.
2025-04-07

АНУ-ын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна
Хятад улс дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-аас импортолж буй бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс мэдэгдэв. Хятадаас АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд “харилцан татвар ногдуулах” шийдвэрийг Америкийн засаг захиргаа гаргасны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
2025-04-06

Худалдааны дайчин: АНУ-ын шинэ татвар дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд “Америкийн чөлөөлөгдсөн өдөр” хэмээн зарлаж, гадаадын бүх бараанд 10 хувийн суурь импортын татвар тогтоосноо мэдэгдлээ. Хятадын бараанд 34 хувь, Европын холбооны бараанд 20 хувь, Их Британийн бараанд 10 хувь, харин Украины бараанд хүртэл 10 хувийн татвар ногдуулав. Энэхүү арга хэмжээ нь худалдааны дайн эхлүүлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
2025-04-04

Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарч буйгаа зарлалаа
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Унгарт айлчилсны дараахан Унгарын Засгийн газар Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс гарч буйгаа мэдэгдлээ. Засгийн газрын төлөөлөгч Гергели Гуляс энэ талаар албан ёсоор зарласан бөгөөд тэдний тайлбарласнаар ОУЭШ-ийн үйл ажиллагаа Унгарын үндэсний эрх ашигт нийцэхгүй болсон гэж үзэж буй юм.
2025-04-04

CERN 91 км урт хурдасгуурын төсөл хэрэгжүүлэхэд техникийн саадгүй гэж мэдэгдэв
Европын цөмийн судалгааны байгууллага (CERN) 91 км урт “Future Circular Collider” (Ирээдүйн тойрог хурдасгуур) байгуулах төслийг хэрэгжүүлэхэд техникийн саад бэрхшээлгүй болохыг мэдэгдлээ. Энэхүү хурдасгуур нь 2012 онд Хигссийн бозоныг нээсэн Адроны их хурдасгуураас хоёр дахин урт байх юм.
2025-04-04

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаад байна
Мьянмарын төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болж, 7.7 магнитудын хүчтэй бүртгэгдсэн газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 3000-г давжээ. Тодруулбал, тус улсын цэргийн хунтын мэдээлснээр 3003 хүн амь үрэгдэж, 4515 иргэн гэмтэж бэртсэнээс гадна 351 хүн сураггүй хэвээр байна гэж NHK мэдээлэв.
2025-04-03

Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Австралийн Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал” медалиар шагнасан тухай албаны эх сурвалж мэдээлэв.
2025-04-03

АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, онц байдал зарлав
Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын худалдааны алдагдлыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйл хэмээн тодорхойлж, улс орон даяар онц байдал зарласнаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “энэ аюулын эх үүсвэр АНУ-ын гадна оршиж байна” хэмээн онцолжээ.
2025-04-03

АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ
Коста-Рика улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Оскар Ариасын АНУ-д нэвтрэх визийг цуцалсан талаар тэрбээр мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээллээ. АНУ-ын эрх баригчдаас түүнд ирүүлсэн цахим шууданд визийг түдгэлзүүлсэн тухай товчхон мэдэгдэл байснаас өөр ямар нэг шалтгаан дурдаагүй байна.
2025-04-02

Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа
Францын Парисын шүүх гуравдугаар сарын 31-нд “Үндэсний нэгдэл” намын парламент дахь фракцийн тэргүүн Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, таван жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлалаа.
2025-04-02

Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ
Галын улмаас 60 орчим хүн түлэгдэж, амьсгалын хүндрэл зэрэг шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн бол олон хүн гэр орноо орхин дүрвэсэн байна. Мөн 49 байшин барилга эвдэрч сүйдсэн гэж гал сөнөөгчид мэдээлсэн байна.
2025-04-02

Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа
Европын Ukraine Facility тусламжийн сан хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум еврогийн санхүүжилтийг Украины тал хүлээн авсан талаар Европын Комиссын цахим хуудас болон Украины Ерөнхий сайд Денис Шмыгалын Телеграм хуудсанд мэдээлжээ.
2025-04-02

Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа
АНУ-ын Нью-Жерси мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатч Кори Букер Сенатын танхимд хоёр өдөр дамнан нийт 25 цаг 4 минут үг хэлж, тус танхимын түүхэнд хамгийн урт илтгэлийн рекордыг шинэчиллээ. Өмнөх дээд амжилтыг 1957 онд сенатч Стром Турмонд 24 цаг 18 минут илтгэл тавьж тогтоож байсан юм.
2025-04-02

Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын инстаграм хуудсанд “Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс” (УКБНУ)-ын далбааг нийтэлсэнтэй холбогдуулан Азербайжаны тал албан ёсоор уучлалт хүссэн тухай “Azertag” агентлаг мэдээлэв.
2025-04-02

Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн гэр бүлийн 2024 оны нийт орлого 15.3 сая гривен буюу 340 мянга орчим евро болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ. Үүний 8.5 сая гривен нь улсын зээллэгийн облигациас, үлдсэн нь цалин, хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгө түрээсийн орлого аж.
2025-04-01

Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ
Японд өнгөрсөн онд зээлийн карттай холбоотой цахим залилангийн хохирол 55.5 тэрбум иен буюу 370 сая ам.долларт хүрч, 1997 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар NHK агентлаг мэдээлэв. Зээлийн карт гаргагчид, тэр дундаа Aeon Financial Service компани гэхэд л ганцаараа 66 сая ам.долларын алдагдал хүлээжээ.
2025-04-01

BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална
Францын "Үндэсний нэгдэл" намын удирдагч Марин Ле Пенийг шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, таван жилийн хугацаанд шүүхийн шийдвэрт оролцох эрхийг хассан тухай мэдээллийн дараа түүний өмгөөлөгч Родольф Босселю шүүхийн шийдвэрийг даван заална гэж мэдэгдлээ.
2025-04-01

Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй
Мьянмарт 7.7 болон 6.4 магнитудын дараалсан хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 3400 орчим хүн шархаджээ. Олон зуун хүн сураггүй алга болсон талаар тус улсын эрх баригчид ням гарагт мэдээлсэн бөгөөд АНУ-ын Геологийн албаны загварчилсан үнэлгээгээр энэхүү гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давж болзошгүйг Reuters онцолжээ.
2025-04-01

Тайванийн орчимд Хятадын цэргийн сургуулилалт эхэллээ
Сургуулилалтад хуурай замын цэргийн болон пуужинт анги нэгтгэлүүд, Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, Агаарын цэргийн хүчин оролцож байна. "Энэ бол Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах хүчнийхэнд өгч буй хатуу сануулга юм" гэж Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Дорнод бүсийн командлалын төлөөлөгч Ши И мэдэгджээ.
2025-04-01

Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирлаа
Газар хөдөлснөөс хойш гурван хоног өнгөрсөн тул нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага бараг үгүй болсон тухай AFP агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна +40 хэм хүртэл халж байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцсууд ялзран задарч байгаа учраас амиа алдсан хүмүүс хэн болохыг тогтооход хүндрэлтэй болжээ.
2025-04-01