x

Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

Унгарын парламент "эрэгтэй" ба "эмэгтэй" гэсэн хоёр хүйсийг албан ёсоор зөвшөөрөх тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ долоо хоногт баталлаа. Үндэсний телевизээр шууд дамжуулсан хуралдаанд оролцсон 199 гишүүнээс 140 нь уг шийдвэрийг дэмжсэн бол 21 нь эсэргүүцэж, санал хураалтаас татгалзсан гишүүн байгаагүй юм.

Шинэ нэмэлт өөрчлөлтөд гэрлэлтийн тухай заалтыг “гэрлэлт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын холбоо” хэмээн тодорхойлсон бөгөөд гэр бүлийг “үндэстэн оршин тогтнохын үндэс” гэж үзэж, “эцэг нь эрэгтэй, эх нь эмэгтэй байна” гэж тусгасан байна.

Энэхүү өөрчлөлтийг эрх баригч “Фидес-Унгарын Иргэний холбоо” нам, Христийн ардчилсан нам, хэт барууны үзэлт “Йоббик”, “Манай эх орон” намын гишүүд дэмжсэн бөгөөд гуравны хоёрын саналын босгыг давсан тул Үндсэн хуульд албан ёсоор өөрчлөлт оруулжээ.

Сөрөг хүчний “Ардчилсан эвсэл”, Социалист намын гишүүд санал хураалтад оролцохоос татгалзсан бол “Моментум” намын гишүүд хуралдааны үеэр эсэргүүцлийн уриа хашгирч, үлээвэр хөгжмөөр дуу чимээ гарган хуралдааныг тасалдуулахыг оролдсон байна. Хурлын дарга дэг сахихыг шаардаж, санал хураалтыг үргэлжлүүлжээ.

Хуралдаантай давхцан парламентын ордны өмнөх Лайош Кошутын талбайд сөрөг хүчнийг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч цагдаагийнхан зарим хүнийг саатуулсан байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 1 цаг 42 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 1 цаг 44 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 1 цаг 45 мин Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ухрав 1 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ Хөвсгөлд үргэлжилж байна 2 цаг 12 мин Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? 2 цаг 28 мин Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? 2 цаг 30 мин Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү? 2 цаг 42 мин Соронзон шуурга хүний биед нөлөөлдөг үү? 2 цаг 45 мин Одыг нэрлэх эрхийг хэн эзэмшдэг вэ? 2 цаг 48 мин Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? 2 цаг 49 мин “Сарны харанхуй тал” үнэхээр харанхуй юу? 2 цаг 52 мин Хар нүх Дэлхийд аюул учруулах уу? 2 цаг 55 мин Америкийн генерал сансарт зэвсэг байрлуулахыг уриалав 2 цаг 56 мин НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 20 цаг 27 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 20 цаг 27 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 20 цаг 28 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 20 цаг 29 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 20 цаг 30 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 20 цаг 31 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ...
Top