Уулзалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд зорчих хөдөлгөөнд саад учруулж буй эмх цэгцгүй байрласан скүүтер, цахилгаан дугуйг хэрхэн цэгцлэх талаар талууд санал солилцсон юм.
Г.Батзориг уулзалтын үеэр “Нийслэлийн зүгээс та бүхний үзүүлж буй ухаалаг түрээсийн үйлчилгээг дэмждэг. Гэсэн ч хэрэглээнд хяналт тавих, ялангуяа 18-аас доош насныхны хэрэглээг хязгаарлах, хэрэглээний соёлыг дээшлүүлэх, зөвшөөрөлгүй газруудад орхигдсон хэрэгслийг байнга цэгцлэх шаардлагатай” гэж онцлов.
Харин скүүтер, цахилгаан дугуйны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд иргэдийг зөв хэрэглээнд уриалж, хяналтын тогтолцоог сайжруулах, соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.