x

1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянбүрдийн тойргийн орчимд ажиллах үеэрээ БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж буй 1008 айлын орон сууцыг ирэх зургадугаар сард улсын комисст хүлээлгэн өгсний дараа борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Баянбүрдээс 32-ын тойрог хүртэлх зам дагуух хоёрдогч түүхий эд худалдан авдаг, дугуй засвар, тос тосолгоо хийдэг цэгүүдийг чөлөөлжээ. Тэрбээр “Төв талбайгаас нэг км дотор хог хаягдал, тос асгадаг газрууд байж таарахгүй. Энэ бол Улаанбаатар хотын төлөвлөлт биш” хэмээн онцлов.

Хотын даргын тайлбарласнаар, чөлөөлсөн газрыг инженерийн шугам сүлжээтэй нь хамт барилгын компаниудад санал болгож, орон сууцны 15–20 хувийг газрын нөхөн төлбөрт нийслэлд өгөх хэлцлээр зохион байгуулна. Ийнхүү нийслэл Нийслэлийн орон сууцны корпорациар (НОСК) дамжуулан эдгээр байрыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах зориулалттай сан бүрдүүлнэ.

“Хашаандаа сайхан амьдаръя” уриа нь бодит амьдралд нийцэхгүй болсныг дурдсан Х.Нямбаатар, “гал түлж, хөрс бохирдуулахгүй, төвлөрсөн инженерийн шийдэл бүхий орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бидний зорилго чиглэж байна” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 1 цаг 46 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 1 цаг 48 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 1 цаг 49 мин Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ухрав 1 цаг 51 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ Хөвсгөлд үргэлжилж байна 2 цаг 16 мин Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? 2 цаг 33 мин Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? 2 цаг 34 мин Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү? 2 цаг 46 мин Соронзон шуурга хүний биед нөлөөлдөг үү? 2 цаг 49 мин Одыг нэрлэх эрхийг хэн эзэмшдэг вэ? 2 цаг 52 мин Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? 2 цаг 53 мин “Сарны харанхуй тал” үнэхээр харанхуй юу? 2 цаг 56 мин Хар нүх Дэлхийд аюул учруулах уу? 2 цаг 59 мин Америкийн генерал сансарт зэвсэг байрлуулахыг уриалав 3 цаг 0 мин НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 20 цаг 31 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 20 цаг 31 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 20 цаг 32 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 20 цаг 33 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 20 цаг 34 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 20 цаг 35 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ...
Top