Дэлхий

“Эх Дэлхийн цаг” арга хэмжээнд дэлхийн алдартай барилгууд нэгдлээ
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт зохион байгуулагддаг “Эх Дэлхийн цаг” олон улсын арга хэмжээ энэ жил ч дэлхий даяар амжилттай боллоо. Бямба гарагийн 20:30–21:30 цагийн хооронд байгаль орчинд анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийн тулд дэлхийн улс орнуудын олон мянган хүн болон нэр хүндтэй барилга байгууламжууд гэрлээ унтраан оролцсон байна.
2025-03-27

Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн логик дүгнэлт анхаарал татаж байна
Украины Зэвсэгт хүчний амссан хохирол нэг саяыг аль хэдийн давсан байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Сүүлийн үед шинжээчид янз бүрийн эх сурвалж, мэдээллийг логик дэс дараалалтайгаар харьцуулан, энэ сөргөлдөөнд Украины тал хэр их хохирол амссаныг тооцох оролдлого хийж эхэлжээ.
2025-03-27

Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжээчдийн таамаг, украин талын зөрүүтэй мэдэгдэл
Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээр Украины Зэвсэгт хүчний хохирол Оросын эсрэг эхэлсэн сөргөлдөөний гурван жилийн хугацаанд нэг саяас даваад буйг зарим барууны шинжээчид таамаглаж байна. Харин Украины Засгийн газар уг тоог эрс зөрүүтэй мэдээлсээр байгаа юм.
2025-03-27

Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлүүллээ
Бүгд Найрамдах Армени Улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг тус улсын парламент хоёр дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталжээ. Уг хуулийг батлахыг 64 гишүүн дэмжиж, долоон гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.
2025-03-27

Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрлэлээ
Дани улсын Засгийн газар эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар хууль тогтоомжоо шинэчилж баталжээ. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен мэдэгдэхдээ, 18 нас хүрсэн эмэгтэйчүүдийг 2025 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн цэрэгт татаж эхэлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
2025-03-27

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчийг цагаатгажээ
Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг халааг авах хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь Ли Жэ Мён байх болно гэж олон нийт үзэж байна. Тэрбээр мөн нэг тэрбум долларын бүтээн байгуулалттай холбоотой хээл хахуулийн болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.
2025-03-27

Нууц чатад сэтгүүлчийг нэвтрүүлсний хариуцлагыг М.Уолц хүлээв
“Би өөрөө энэ группийг үүсгэсэн, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгах ёстой байлаа, энэ бол үнэхээрийн ичгүүртэй хэрэг” гэж тэрбээр телевизийн Fox News сувагт өчигдөр ярилцлага өгөхдөө хэлээд, чатад нэвтэрсэн The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдберг бол түүний хувийн танил гэдгийг үгүйсгэсэн байна.
2025-03-27

НҮБ: Рохинжа дүрвэгсдэд тусламж үзүүлэхгүй бол “аймшигт үр дагавар” дагуулна
Бангладеш улсад амьдарч буй рохинжа дүрвэгсдэд илүү их хэмжээний санхүүгийн тусламж шаардлагатай байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага анхааруулж, олон улсад хандан 930 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриаллаа.
2025-03-26

Шагалын “Хаврын цэцэгс” уран зураг $3 саяын үнэлгээтэйгээр дуудлага худалдаанд оролцоно
Орос гаралтай алдарт зураач Марк Шагалын “Хаврын цэцэгс” нэртэй уран зураг ирэх гуравдугаар сарын 29-нд Гонконгт болох Sotheby’s-ийн орчин үеийн урлагийн дуудлага худалдаанд оролцож, $2.8–3.6 саяын үнэлгээтэйгээр худалдаалагдах топ-лот болж байна.
2025-03-26

АНУ, ОХУ, Украин гурван талт уулзалтыг Саудын Арабт үргэлжлүүлэв: гол сэдэв нь тэнгисийн аюулгүй байдал
АНУ-ын зуучлалаар Орос, Украины төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын “The Ritz-Carlton” зочид буудалд гуравдагч талын оролцоотой хоёр дахь удаагийн уулзалтаа 2025 оны 3 дугаар сарын 23, 24-нд хийжээ. Уулзалтыг албан ёсны “энхийн хэлэлцээр” гэж нэрлээгүй ч шинжээчдийн түвшний санал солилцоо гэж тодорхойлсон байна.
2025-03-26

“Samsung Electronics”-ийн гүйцэтгэх захирал Хан Жон Хи зүрхний шигдээсээр нас барлаа
Өмнөд Солонгосын технологийн гигант “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирлуудын нэг Хан Жон Хи зүрхний шигдээсийн улмаас өнөөдөр нас барсан тухай тус компани мэдээллээ. Хан Жон Хи 1988 оноос хойш “Samsung”-д ажиллаж, телевизийн үйлдвэрт карьераа эхлүүлсэн бөгөөд тус компанийн зурагтыг дэлхийн зах зээлд гаргах үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.
2025-03-26

Аргентин улс нацистуудтай холбоотой бүх баримтыг ил болгохоор шийдвэрлэлээ
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Дэлхийн II дайны дараа нацист Германаас зугтан Аргентин улсад ирсэн хүмүүсийн талаарх бүх баримт бичгийг олон нийтэд ил болгох зарлиг гаргасан тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Гильермо Франкос мэдээллээ.
2025-03-26

Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Венесуэлээс газрын тос, байгалийн хий худалдан авсан аливаа улсад 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ зарлалаа. Тэрбээр “Венесуэл нь АНУ болон бидний эрх чөлөөг үгүйсгэдэг, дайсагнасан улс хэвээр байна” хэмээн “Truth Social” платформ дээрээ мэдэгдэж, энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж тайлбарлав.
2025-03-25

Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компани АНУ-ын Луизиана муж улсад олон тэрбум ам.долларын өртөг бүхий гангийн үйлдвэр барих шийдвэр гаргаснаа албан ёсоор зарлалаа.
2025-03-25

Экрем Имамоглуг баривчилсны дараах жагсаалд 1100 гаруй хүнийг баривчилжээ
Туркийн сөрөг хүчний удирдагч, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг гуравдугаар сарын 19-нд баривчилсны дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликаягийн мэдээлснээр, уг жагсаалд оролцсон 1133 хүнийг баривчилжээ.
2025-03-25

Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийтэллээ
АНУ-ын Үндэсний архив 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 63,5 мянган хуудас бүхий 2082 баримтыг олон нийтэд ил болгожээ. Эдгээр баримтыг урьд нь үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн үзэж нууцалж байсан юм.
2025-03-25

Цэргийн нууцыг хэлэлцдэг чатад сэтгүүлчийг санамсаргүйгээр оруулжээ
“The Atlantic” сэтгүүлийн редактор Жеффри Голдберг даваа гаригт хэвлүүлсэн нийтлэлдээ "эхэндээ болж буй зүйлийг бодит биш хэмээн бодсон. Удахгүй болох байлдааны ажиллагааны төлөвлөгөөний талаар “Signal” дээр хэлэлцэнэ гэдэгт би итгэж чадахгүй байсан тул уг групп чатыг жинхэнэ гэдэгт маш их эргэлзсэн” гэж тэрбээр бичжээ.
2025-03-25

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Эр-Риядад хэлэлцээ хийв
АНУ. ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо өчигдөр хэлэлцээ хийлээ. В.Путин, Д.Трамп нар "Хар тэнгист гал зогсоох, бүрмөсөн гал зогсоож, бат бөх энх тайван тогтоох" тухай техникийн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна.
2025-03-25

Нэг өдрийн дотор 1000 алтан карт заржээ
АНУ-д оршин суух зөвшөөрөл буюу 5 сая ам.долларын үнэтэй 1000 ширхэг “алтан карт”-ыг нэг өдрийн дотор худалдан борлуулсан тухай тус улсын Худалдааны сайд Ховард Лютник мэдэгджээ.
2025-03-25

"Осака экспо"-гийн үеэр анимэг сурталчилна
“Анимэ, зурагт номын аялал жуулчлалын наадам”-ыг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь тус улсын контентын салбарыг цаашид улам хөгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын “Cool Japan” гэдэг нэртэй шинэ стратегийн бодлогын нэг хэсэг ажээ.
2025-03-25