Өмнөд Солонгосын Сангийн сайдаар ажиллаж байсан, одоогийн Гёнги мужийн захирагч Ким Дун Ён 2025 оны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэрээ дэвшүүлэхээ зарлалаа. Тэрбээр Инчоны олон улсын нисэх буудал дээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ, БНСУ-ын эдийн засаг хямралын нөхцөлд орсон энэ цаг үед өөрийн туршлага, мэдлэг, олон улсын харилцаа, уялдаа холбоо хамгийн оновчтой шийдэл байж чадна хэмээн илэрхийлжээ.
Ардчилсан нам дотор Ким Дун Ён нь нэр дэвшихээ мэдэгдсэн хоёр дахь сөрөг хүчний төлөөлөгч болж байна. Түүнээс өмнө парламентын гишүүн асан Ким Ду Кван нэр дэвшигчийн сунгаанд оролцохоо илэрхийлсэн.
Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл огцорсны дараа, БНСУ ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 6-р сарын 3-нд явуулахаар товлосон бөгөөд энэ сонгуулиар тус улс улс төрийн ирээдүйн чиг баримжаагаа тодорхойлох гэж ажиглагчид үзэж байна.
Ким Дун Ён өөрийн хөтөлбөртөө:
-
Популист бодлогоос татгалзаж, бодит эдийн засгийн шийдлийг эрэлхийлэх,
-
Ерөнхийлөгчийн тав жилийн бүрэн эрхийг гурван жил болгох санал гаргасан,
-
Мөн Америкийн Мичиган мужид айлчлал хийхээр төлөвлөсөн нь өндөр татварын дарамтад орсон Солонгосын автомашины үйлдвэрлэлийн салбарт тусламж үзүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Yonhap