Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25–27-нд болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 19 тамирчин оролцоно.
Тус тэмцээнд 30 орны 295 жүдоч (эрэгтэй 168, эмэгтэй 127) оролцохоо мэдүүлсэн бөгөөд Монголын багийг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нар удирдана.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүд:
-
60 кг: Б.Сүхбат
-
66 кг: Б.Эрхэмбаяр
-
73 кг: Л.Анхзаяа
-
81 кг: О.Шинэбаяр
-
90 кг: Б.Мөнхбаяр
-
-100 кг: А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун
-
+100 кг: Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн төрөлд)
Эмэгтэйчүүд:
-
48 кг: Г.Наранцэцэг
-
52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
-
57 кг: Т.Ариунзаяа
-
63 кг: Л.Энхрийлэн (гавьяат тамирчин)
-
70 кг: Д.Есүй
-
-78 кг: А.Дуламсүрэн
-
+78 кг: А.Адъяасүрэн
Түүхэн амжилт: Монгол Улс жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 26 алтан медаль хүртээд байна. Хамгийн анхны алтан медалийг 1996 онд Д.Нармандах, сүүлийн медалийг 2024 онд Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар хүртжээ.
Хоёр удаа Ази тивийн аварга болсон жүдочид:
-
Х.Цагаанбаатар (2003, 2005)
-
Х.Эрдэнэт-Од (2001, 2005)
-
П.Лхамдэгд (2011, 2012)
-
М.Уранцэцэг (2012, 2017)
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо.