Германы Христосын Ардчилсан холбоо (CDU) намын дарга, ирэх тавдугаар сарын 6-нд Канцлераар томилогдох өндөр магадлалтай байгаа Фридрих Мерц цагаачлалын бодлогыг чангатгах байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ARD телевизэд өгсөн ярилцлагадаа “жил бүр 100 мянгаас илүү орогнол хүсэгчийг нэвтрүүлж болохгүй, учир нь манай хотуудын дэд бүтэц, эмнэлэг, сургуулиуд ачааллаа дийлэхгүй байна” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, шинэ эвслийн Засгийн газрын гэрээнд орогнол хүсэгчдийн гэр бүлийн гишүүдтэйгээ дахин нэгдэх үйл явцыг зогсоохоор тусгасан байна. Мөн Герман улсын хил дээр орогнол хүссэн иргэдэд шууд татгалзсан хариу өгөх системд шилжих бөгөөд энэ тал дээр хөрш орнуудтай, тэр дундаа Австритай хамтран ажиллахаар ярилцаж байгаа аж.
Мөн өнгөрсөн долоо хоногт Герман улс НҮБ-ын шугамаар дүрвэгч хүлээн авах хөтөлбөрөө түр хугацаагаар зогсоосон байна.
Эх сурвалж: Kazinform