Өсвөр насны охидын сэтгэл зүй, бие махбодийн онцлог, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн мэдлэгийг нэмэгдүүлэх, соёлтой хэрэглээний хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд:
-
Сарын тэмдгийн үеийн бие махбодийн болон сэтгэл зүйн өөрчлөлт, тулгамддаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгов.
-
Ариун цэврийн хэрэглэлийг зөв, боловсронгуй хэрэглэх дадлыг төлөвшүүлэв.
-
Эрүүл ахуйг сахих замаар халдвараас урьдчилан сэргийлэх арга зүй, хамтач байдлаар бие биедээ туслах хандлагыг хөгжүүллээ.
Энэхүү ажилд улсын хэмжээнд 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 245 дотуур байр хамрагдсан бөгөөд “Охидын ариун цэврийн булан”-г хүлээлгэн өгсөн байна. Сургуулиуд охидын эрүүл мэнд, сурах орчинд нийцсэн, чөлөөтэй, соёлтой хэрэглээг дэмжсэн булангуудыг бий болгож, тогтвортой байлгахаар ажиллаж байна.
Иймд боловсролын байгууллагууд, эцэг эхчүүд, олон нийтийг “Охидын ариун цэврийн булан”-г дэмжиж, охидын хичээл, сургалтын үйл ажиллагаанд тасалдал үүсгэхгүй, эерэг нөлөө бүхий орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан