x

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу маргаашаас шилжүүлнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу 4 дүгээр сарын 9-нөөс шилжүүлж эхэлнэ гэж мэдээллээ.

Түүний хэлснээр, ногдол ашиг тараах шийдвэр энэ сарын 4-нд албажиж, иргэдээс И-Монголиа системээр дамжуулан дараах гурван сонголтын хүрээнд санал авсан байна. Үүнд:

  • Ногдол ашгаа бэлнээр авах,

  • Хуримтлалын данс руугаа шилжүүлэх,

  • Хандивлах хувилбарууд багтжээ.

Иргэдийн дийлэнх нь ямар нэг өөр сонголт хийгээгүй тул дансандаа авах хувилбарыг автоматаар сонгогдсон гэж тооцон шилжүүлэг хийгдэхээр болсон байна.

Энэ сард татварын дараах дүнгээр 93,500 төгрөг олгох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурван хэсэгт хуваан олгохоор шийдвэрлэсэн билээ.

Цаашид Баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчдэд олон сонголт бүхий хувилбаруудыг санал болгох чиглэлд Засгийн газар ажиллана гэж Н.Учрал онцоллоо.

Эх сурвалж: ЗГХЭГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Оогий (66.181.176.156)
    Ногдод ашиг хүн бүрт. Өгнө гэсэн магай хүүхдийнх огт ороогүй хаана хандах вэ
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь 37 мин Гурван аймгийг холбосон аялал жуулчлалын "алтан гурвалжин" маршрутыг бий болгоно 43 мин Оскарын шагналд шинэ номинац нэмэгдлээ 48 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 1 цаг 14 мин Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлнэ үү 1 цаг 26 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан 1 цаг 35 мин Байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийг нэмэгдүүлэх хүсэлтэй 13 цаг 28 мин Мөс цөмөрч, Идэрийн голд унасан автомашиныг татаж гаргав 13 цаг 40 мин Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 13 цаг 46 мин Хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг танилцууллаа 13 цаг 56 мин Нийтийн тээврийн үйлчилгээнд гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нэвтрүүлнэ 15 цаг 14 мин "Хурдан" клубийн сурагчид Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцлаа 16 цаг 6 мин Н.Учрал: Төрийн өмчит компаниуд ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой 19 цаг 51 мин ТОП-100 хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орчин бүрдлээ 20 цаг 39 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг зохион байгуулав 20 цаг 48 мин Цахим гарын үсэг, хувийн мэдээллийг хамгаалах талаар хэлэлцэв 20 цаг 53 мин АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 20 цаг 57 мин Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гаргаж, дахин санал хураадгийг болиулна 21 цаг 2 мин Улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцав 21 цаг 8 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар А... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэ...
Top