УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 8-ны өдрийн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын бэлтгэл ажил”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
2025 онд улсын хэмжээнд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс:
-
Үр тариа – 360.7 мянган га,
-
Төмс – 20.1 мянган га,
-
Хүнсний ногоо – 18.8 мянган га,
-
Тэжээл – 141.1 мянган га,
-
Тосны ургамал – 103.7 мянган га,
-
Жимс жимсгэнэ – 7.9 мянган га-г тус тус хамруулах юм байна.
Малын тэжээлийн хангамжийг сайжруулах, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг эргэлтэд оруулах ажил мөн явагдаж буйг сайд онцоллоо.
Одоогоор улсын хэмжээнд нийт 45.4 мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдсэн бөгөөд:
-
Тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд – 35 мянган тонн,
-
“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д – 3.5 мянган тонн,
-
Үр үржүүлгийн нэгжүүдэд – 7 мянган тонн үр хадгалж байгаа юм. Мөн 4.3 мянган тонн үрийн улаанбуудайг импортоор авах зөвшөөрөл олгосон байна.
Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас 1600 тонн тэжээлийн үр-ийг зээлээр нийлүүлээд байгаа талаар мэдээлэв.
Тариалангийн хөрс хамгаалалт, үржил шимийг сайжруулах хүрээнд:
-
Улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгөөр нийт 370.8 мянган ширхэг төмөр бетон шон,
-
Мөн 1 тэрбум төгрөгөөр 102.3 км ойн зурвас байгуулахаар төлөвлөөд буйг дурдсан юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба