x

Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь

Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал алга. Үр дүн гарахгүй бол жагсаад-утгагүй. Шатаж үхээд-амины гарз. Насны эцэст нэг дүгнэлтэд би хүрэв. Тэр нь “хөгжлийн гол түгжээ бол хулхидахад эмзэглэх мэдрэмжгүй ард түмэн” гэх гутрал. Хулхидуулаад байвал хөгжих бүү хэл сэхэх ч үгүй. Үнэнийг бичээд бичээд тоох амьтангүй болж. Далд дутагдал сөхөөд сөхөөд ямар ч ашиггүй тул улиг болтол шүүмжилснээ л засвал дээдийн заяа. Тиймээс хөндсөн буглаагаа эдгэртэл янших! Харин “Н.Учрал ерөнхий сайд болохоор Төгрөг нуурын ордыг гадаад руу 250 сая доллароор заржээ гэсэн гүжирдлэг зохиов” гэх пиараар Женког шүтэгч Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн сонгогчид шиг тархитай массыг сэвэхэд “монгол ялна” гэж мэд. Тэгэхээр хэдээр, хэнийг сэвэхээс шалтгаалж ялалт ирдэг байх нь.

Нэг. Атан тэмээ буйлах уу хуцах уу?

Шагнал ховор байж. Тэр тусмаа шагналтай шог зохиолч байгаагүй. Намайг Нацагдоржийн шагнал хүртэхэд хамгийн их баярласан хүн нь Жамцын Шагдар. “Шог зохиолчид нисэн ирж чуулдаг ганц бяцхан цөөрөм байдаг. Тэр нь Тоншуул сэтгүүл” гээд Шаагаа маань “шоовдор шог хошин зохиолыг харж үзэх цаг болсон” гэж бичсэн юм. Тэр бяцхан цөөрөм дээр би яруу найрагч Жамцын Шагдартай анх нүүр учирч үерхжээ. Тэр бээр бусдын егөө дэгээ үг алхуулахгүй, давуулж хаяна уу гэхээс дутаахгүй нэгэн болох нь мэдрэгдэв. Хүн түүнийг дээрэлхэж өдвөөс-хариуг гайхалтай барьдгийг би бишгүй харсан. Хуурамч занд хурц аллергитай зохиолч тул түргэн гүйдэг адтай шооч авьяас нь үе үе бүлтэрнэ. Шагдар ахын хошигнол миний тархины бор хальсанд шингэжээ. Танаас хойш хоёул нийлж хошигномоор юм бишгүй л гарлаа. Харамсалтай нь та алга.

Шооны сэжүүр цухуйлгаад аминдаа давслаад өгвөл Шагдар цааш нь хошин мэдрэмж дэлбэртэл гүйцээж өгнө. Ийм агшин юутай сайхан. Бодон бодон инээд асгарч зугаатай уужирна. Инээдмийг эм гэвэл Шагдар надад хэдэн төгрөгний эм хайрласан бол? Хүний сул талыг шоолж таашаал авдаг-соёлгүй авир ч гэлээ Тоншуулын ажил хошин шогоор бүтдэг тул энэ нь бие халаалт-нэг ёсны авьяасын дасгал байж*. 

*Шоолох гэж хорхойсох мунхаг талдаа ойрынх. Шашин шогд тааламжгүй ханддаг. “Муу хүн шооч мухар үхэр сэжээч” гэх ардын үг ч бий. Тэгэвч ухаарал өгдөөж, мэдрэхүй гижигдсэн, марташгүй сургамжтай уран шогоо хүн гэгч амьтан хаясангүй. Коммунизм сүндэрлэхэд саад бологчдыг Лениний онолоор сэнхрүүлэх яруу хөтөлбөртэй байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын бид тав нэмнэ. “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч МАХН-ын санхүүд жил бүр 500 мянган төгрөг оруулж, тавуул захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай. Захиалга өссөн нь тоншуулын хэд сүрхийдээ бус. 70 жил дан ганц гоёчилсон магтаалд пологдсон ардууд ялзралыг хурц шүүмжлэл эмчилнэ гэж горьдоход хүрсэн юм. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өсөв. “Тоншуул”-ын хэд гэгчид хошин шог гэх марзан юм бичих зурахаас цаашгүй, хэн ч тоодоггүй жижиг гарууд. Дотроо бол түүхэнд үлдэх уран бүтээлчид гээд цөм додигор. Нэг үгээр инээдэмтэй өчүүхэн амьтад.

Зураач М.Цэдэв арав таван минут хумсалж, аяга тагш юм балгаснаас "Үнэн" сонины коллегиор шийтгүүлж, мужаан Нанзад гуайн шавь-дагалдан мужаан түр хугацаагаар хийх болов. Зураачаас мужаан болтлоо тушаал буурсан хэрэг. Уруу царайлсан Цэдэвийн мөрийг Шагдар алгадаад,

Нанзадын шавь

Нанчдын сав

Хошин шогийн авъяас 

Коллеги хавийн овьёос гэж шүлэглэж, шийтгүүлсэн дүүгээ "Хошин шогийн авъяас" гэж урамшуулахын зэрэгцээ "Үнэн" сонины коллегийн гишүүдэд хөөрхий Цэдэв минь ёстой л овьёос доо гэж өрөвдөхөөр хошигнол. М.Цэдэв "Тоншуул"-ын дугаар бүрийн хамаг ажлыг нугалдаг цайлган сэтгэлтэй хошин шогийн цул авъяас.

Гүржийн "Покояние" нэртэй шинэ кино шуугиулж гарлаа. Тэр киног "Ард" кино театрт гаргатал үзэл суртлын хэлтэс хаачхав. Уран бүтээлчдийн уудзалт дээр "Хаах нь буруу, хаах нь зөв" гэж талцан маргатал Төв Хорооны шинэвтэр ажилтан сүр хүчээ мэдрүүлэхээр томорч,

-Тэр киног хаах нь зүйтэй. Та нар (муусайн зохиолчид гэсэн өнгөөр) ер нь юү гэх гээд байна гэж омогдов. Хөөрхий бидний муу зохиолчид ч яахав дээ таг болдгоороо чимээ тасарлаа. Тэгтэл хэн нэг зоригтон,

-Зөвлөлтөд тэр кино гараад л олны талархлыг татаж шуугиулаад л байна шүү дээ гэв. Тэгтэл Төв Хорооны нөгөө шинэхэн кадр уурлаж,

-Зөвлөлтийн үзэгчдээс монголчууд шал ондоо. Манайхан тэр киног ойлгох хэмжээнд хүрэх болоогүй гэж оволзлоо. Чингэтэл Жамцын Шагдар,

-Тэгвэл монголчууд 29 дүгээр тусгай сургуулийн хөнгөвчилсөн программаар социализм байгуулах болж байна уу гэж орхилоо. Баярласан бид албаар чанга хөхөрч нөгөө ланжгараас аминдаа хариугаа авав. Шагдар иймэрхүү маягаар загатнасан газар маажих нь бахтай. 

Яруу найрагч, шог зохиолч Тангадын Галсан МАХН-ын зуултад явсан цаг. Түүний зохиолыг ямар ч хэвлэл хэвлэдэггүй, дээрээсээ тийм чигтэй байлаа. Удвал ахайтан Галсангийн зохиолыг хэвлүүлэх гэж дээгүүр хөөцөлдөж, "Өгсүүр зам" яруу найргийн номыг нь нийтлүүлж өглөө. Энэ ном хэвлэгдсэнээс хойш Галсангийн бага сага "юм" сонин сэтгүүлийн буланд хаа нэгтээ үзэгдэх болов. Галсан нэр төрөө бүр цайруулах гэсэн байх, "Үнэн" сонинд нэг нүүр дүүрэн найруулал нийтлүүллээ. 

Тэгтэл "Үнэн" сонины шалгарсан манлай коммунистууд "Эсэргүү зохиолчийн “юм”-ыг Нам, Засгийн төв хэвлэлд бүтэн нүүр эзлүүлэн хэвлэв" хэмээн бухимдаж, Галсангийн найрууллаас эсэргүү санаа олохоор үнэрч ноход шиг шиншлэв. Тэгтэл "Атан тэмээ буйлав" гэсэн өгүүлбэр байж байдаг. Атан тэмээ барагтай буйлдаггүй, гагцхүү туйлдаж тартагтаа тулбал буйлдаг гэнэ. Яагаад социалист Монголд атан тэмээ буйлав гэх улс төрийн асуудал бослоо. Тоншуулын хэд Галсангаа өмөөрөх гэсэн биш өөрсдөө сэжиглэгдэв. Эсэргүүний шургуулсан “ат буйлав” гэх тэсрэх бодисыг түрүүлж илрүүлсэн гэж хөөрцөглөсөн хэнхэг өвгөнд Шагдар хандаж, 

-Хэн гуай хонь ямаа бол майлах уу? гэвэл нөгөө өвгөн, 

-Тэгнэ, хонь ямаа бол майлна гэлээ. 

-За тэгвэл үхэр яахав? 

-Үхэр мөөрнө.

-Адуу?

-Адуу янцгаана. 

-За тэгвэл хэн гуай минь тэмээг яалаа гэхэв? Тэмээг буйллаа гэж болохгүй бол “атан тэмээ хуцлаа” гэх үү гэвэл мань мэт нирхийтэл инээж, нөгөө коммунист өвгөн бүр онцгой чанга хөхрөв. Мандуулсан матааснаасаа бултаж, мануустай ижилсээд, гэмгүй царайлахыг хичээж харагдсан чааваас. Гол нь үүнээс хойш Галсангийн талаар лав л бидэнд сонсогдохоор хэл үг гараагүй юмдаг. 

Шагдар нас жар зооглосон хойноо нэг үдэш орцоороо ортол хулгайч булган малгайг нь шүүрээд зугтжээ. Хөл муудсан Шагдарт хулгайчийн араас элдэх тэнхээ байсангүй. Дэмий л "Хөөе хулгайч аа, чамд малгай өмсөх толгой байгаа юм уу?" гэж хашгирчээ. Дарга нарт хов зөөдөг найзыгаа Шагдар ямагт гашуун шогоороо мохоож түлнэ. Өнөөх нь хорсохдоо Шагдарыг яль бүлийн өө сэвээр улам матна. Шагдар ээлжийнхээ амралтыг авчээ. Нөгөө олиоч,

-Шагдар чи амрах нь уу? гэхэд Шагдар,

-Би ч нэг сар амаръя, чи ч нэг сар амар даа гэсэн гэдэг. 

Ц.Доржготов /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 2 цаг 57 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 2 цаг 58 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 2 цаг 59 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 3 цаг 0 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 3 цаг 1 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 3 цаг 2 мин ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 3 цаг 3 мин Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ 3 цаг 4 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа 3 цаг 5 мин Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ 3 цаг 6 мин “Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа 3 цаг 7 мин “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно 3 цаг 8 мин Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 8 цаг 29 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 8 цаг 30 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 8 цаг 33 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 35 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 8 цаг 36 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 8 цаг 38 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 8 цаг 43 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 8 цаг 49 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ...
Top