Дэлхий

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв
АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгч Дональд Трампын худалдаа, эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдлаас үүдэн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан байна.
2025-03-20

Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа
Их Британийн эрх баригчид Оросын тэрбумтан, байгалийн хий олборлогч "Нортгаз" компанийг хамтран эзэмшигч асан Фархад Ахмедовт авсан хориг арга хэмжээгээ цуцалсан тухай Их Британийн Сангийн яамны Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх алба (OFSI) лхагва гарагт мэдээлэв.
2025-03-20

Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ
Туркийн хууль сахиулагчид Истанбул хотын захирагч, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч Экрем Имамоглуг авлига, терроризмын хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд лхагва гаргийн өглөө баривчилжээ. AFP, DPA мэдээллийн агентлагууд түүний туслахын мэдэгдлийг эш татан энэ талаар мэдээлсэн байна.
2025-03-20

Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар лхагва гарагт утсаар ярьж, дайныг зогсоох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Цагаан ордон уг яриаг “гайхалтай” гэж тодорхойлов.
2025-03-20

Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов
ОХУ, Украин улсууд лхагва гарагт олзлогдсон цэргүүдээ солилцож, талууд тус бүр 175 цэргийг сулласан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ.
2025-03-20

Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн (НАСА) сансрын нисгэгч Барри “Бутч” Уилмор, Суни Уильямс нар есөн сар гаруй хугацаанд сансарт гацсаны эцэст мягмар гарагт эх дэлхийдээ эргэн иржээ.
2025-03-19

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газад өгсөн Израилын цохилтын талаар хэлэлцэв
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Израилын Газын зурваст хийсэн агаарын цохилтын асуудлыг мягмар гарагт хэлэлцэж, олон улс гал зогсоох хэлэлцээрийг сэргээхийг уриалсан байна. Гэвч АНУ өөр байр суурь илэрхийлжээ.
2025-03-19

Владимир Путин, Дональд Трамп нар Украины асуудлаар утсаар ярив
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Энэ нь Д.Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр дахь удаагаа хоёр улсын төрийн тэргүүнүүд шууд харилцсан тохиолдол болж байна.
2025-03-19

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү-г тойрсон бэлгийн эрхийн бичиг (ваучер)-тэй холбоотой дуулиан парламентын танхимд даваа гарагт үргэлжилжээ. Ерөнхий сайд эдгээр эрхийн бичгийг тараасан нь хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн боловч сөрөг хүчний хууль тогтоогчид тайлбар шаардсан байна.
2025-03-18

Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр орны эдийн засгийн байдал хурцдаж буй энэ үед АНУ-д "ойрын хугацаанд" айлчилж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдлээ.
2025-03-18

Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв
Дэлхийн худалдааны хэмжээ өнгөрсөн онд анх удаа 33 их наяд ам.долларт хүрсэн гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурджээ. 2023 оныхтой харьцуулахад 3.7 хувиар өссөн ч 2024 оны сүүлийн хагаст өсөлтийн хурдац саарсан байна.
2025-03-17

Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ?
Украины Зэвсэгт хүчин бие бүрэлдэхүүний хомсдолд орсон нь гол асуудал болж байгаа талаар Financial Times, CNN, The New York Times зэрэг томоохон хэвлэлүүд онцолжээ. Мөн Курск мужийн Сужи хотыг Оросын цэргүүд эзэлсэн нь Киевийн байр суурийг сулруулсан гэж шинжээчид дүгнэж байна.
2025-03-17

Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна
Их Британийн Зоос, гоёлын ордон (The Royal Mint) домогт The Beatles хамтлагийн гоцлол дуучин Жон Ленноны дүрстэй дурсгалын зоос гаргаж байна. Энэхүү зоос нь түүний төрсний 85 жилийн ой болон хамгийн сүүлчийн цомог гарсны 50 жилийн ойд зориулан бүтээгджээ.
2025-03-17

Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-д хийж буй айлчлалынхаа хоёр дахь өдөр Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлд үг хэлж, Орос-Беларусийн холбооны улс байгуулах асуудал, хоёр дахь АЦС барих төлөвлөгөө, нэгдсэн валютын боломж зэрэг сэдвүүдийг хөндлөө.
2025-03-17

АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна
Киевийн холбоотон орнууд Украины дайныг зогсоохын тулд Орост шахалт үзүүлэхээр тохиролцсоноос хэдхэн цагийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьжээ.
2025-03-17

Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо
Канадын шинэ Ерөнхий сайд Марк Карни тангараг өргөснөөр албан тушаалдаа орж, Засгийн газрын танхимын гишүүдтэйгээ хамт үүрэгт ажлаа эхлүүллээ. Тэрбээр үүнтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Канад улс хэзээ ч, ямар ч хэлбэрээр АНУ-ын бүрэлдэхүүнд орохгүй” хэмээн онцолж, хөрш улсын удирдлагуудыг Канадад хүндэтгэлтэй хандахыг уриалав.
2025-03-15

“SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна
“SpaceX” компани НАСА-тай хамтран тойрог замд есөн сарын турш гацаад байсан Америкийн сансрын нисгэгч Буч Уилмор, Суни Уильямс нарыг буцаан авчрах ажиллагааг эхлүүлжээ. Тэднийг Олон улсын сансрын станц (ОУСС)-д хүргэсэн “Starliner” хөлөг техникийн доголдлын улмаас төлөвлөсөн хугацаанаасаа олон сарын турш тэнд саатаад байсан юм.
2025-03-15

Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана
Ирэх дөрөвдүгээр сарын 13-нд Бээжин хотноо хагас марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн уралдаан спортын болон робот техникийн түүхэнд шинэ эрин үеийг нээх гэж байна. 12,000 гаруй тамирчидтай хамт тусгайлан зассан зам дээр хүн дүрст роботууд уралдах бөгөөд энэ нь хиймэл оюун ухаан, робот техникийн салбар дахь Хятад улсын хамгийн сүүлийн үеийн хөгжлийг харуулах юм.
2025-03-15

Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ
Литва улс нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах НАТО-гийн санал гарвал Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлахад бэлэн гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Довиле Шакалене мэдэгдлээ.
2025-03-15

АНУ Европын согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоо (ЕХ)-ны бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж буй дарс, оргилуун дарс, виски болон бусад төрлийн согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Truth Social нийгмийн сүлжээнд байршуулсан мэдэгдэлдээ Францаас импортолж буй дарсыг онцлон дурдсан байна.
2025-03-14