Тайландын Хаант Улсын Засгийн газраас ухаалаг аялал жуулчлалын бүсийн санаачилгын хүрээнд хилийн хяналт шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн албан хаагчдын ачааллыг бууруулах зорилгоор тавдугаар сарын нэгнээс эхлэн хилээр нэвтрэх цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болжээ.
Энэхүү цахим бүртгэлийн хуудас нь өмнө ашиглаж байсан цаасан суурьтай маягтыг орлох бөгөөд Тайланд улсад зорчихоор төлөвлөж буй гадаадын иргэд аяллаас гурван өдрийн өмнө TDC.Immigration.go.tg цахим холбоосоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж баталгаажуулсны үндсэн дээр хилээр нэвтрэх боломжтой юм.
Иймд Тайланд руу зорчих иргэд дотоодын хууль, дүрмийг чанд мөрдөхийн зэрэгцээ тус улсад зорчихоос гурван хоногийн өмнө дээрх цахим холбоосоор бүртгүүлж, хилээр нэвтрэх цахим хуудсыг бөглөхийг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.