Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т, Зүүнбүрэн сумын төвөөс 40 км зайд орших Моностой багийн “Хоёр даваа” гэх газарт 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт ой, хээрийн гал түймэр гарч буй талаар холбогдох байгууллагууд мэдэгджээ.
Түймрийн голомтыг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар болон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, мөн Зүүнбүрэн, Хушаат сумдын мэргэжлийн ангиуд, орон нутгийн иргэд хамтран ажиллаж байна.
Нэгдсэн хүчээр зохион байгуулсан ажиллагааны үр дүнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор галыг бүрэн хяналтад авах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар