x

Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана

Татвар ногдуулах шийдвэрээс нь үүдэн Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах нөлөөллийг багасгах арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп авахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны өндөр албан тушаалтан мэдэгджээ.

Худалдааны сайд Ховард Лутник Reuters агентлагт мэдээлэхдээ, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг компаниудыг урамшуулах энэхүү тохиролцоо нь Ерөнхийлөгчийн худалдааны бодлогын хувьд томоохон ялалт юм гэлээ. Ерөнхийлөгч Америкт үйлдвэрлэдэг тээврийн хэрэгслүүдэд ашигладаг гадаадын зарим эд ангийн импортын  татварыг бууруулах арга хэмжээг зарлах төлөвтэй байна. 

Д.Трамп үүрэгт ажилдаа орсноосоо хойш 100 хоногийн хугацаа өнгөрч буйг тохиолдуулан Мичиган муж улсад цуглаан хийхээр төлөвлөжээ. Тус муж улсад “Детройтын гурван авто машин үйлдвэрлэгч” гэгддэг "Ford", "General Motors", "Stellantis" компаниудаас гадна уг салбарын 1000 гаруй нийлүүлэгчдийн томоохон сүлжээ бий.

Д.Трамп татвар тарифыг эдийн засгийн төлөвлөгөөнийхөө гол цөм болгож, энэ үгийг “толь бичгийн хамгийн сайхан үг” гэж тодорхойлж байсан удаатай. Гэвч түүний тогтоосон татвар тарифууд дэлхийн санхүүгийн зах зээлд савлагаа үүсгэж, бизнес эрхлэгчдийн дунд тодорхойгүй байдлыг бий болгож, эдийн засаг огцом удаашрах вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн юм. Харин авто машины үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөллийг багасгах алхам нь түүний засаг захиргаа бодлогодоо уян хатан хандах гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна. 

General Motors-ын гүйцэтгэх захирал Мэри Барра энэхүү мэдээг сайшаан хүлээн авсан байна. “АНУ-ын авто машины үйлдвэрлэл болон биднээс хамааралтай сая сая америкчуудыг дэмжсэн Ерөнхийлөгч Трампад бид талархаж байна. Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаатай хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээг бид өндрөөр үнэлж, цаашид хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр ВВС-д мэдээлжээ. "Ford", "Stellantis" компаниудын хувьд энэ талаар тодруулах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын авто машин үйлдвэрлэгчдийн эвсэл гадаадаас импортолдог авто машины эд ангиудад 25 хувийн татвар ногдуулахгүй байхыг Ерөнхийлөгчид уриалсан юм. "GM", "Toyota", "Volkswagen" зэрэг компаниудыг төлөөлсөн бүлгүүдээс түүний засаг захиргаанд илгээсэн захидалд, татвар ногдуулах шийдвэр нь “хэрэглэгчдийн хувьд авто машины үнийг өсгөж, дилерийн борлуулалтыг бууруулж, тээврийн хэрэгслийн үйлчилгээ, засварыг илүү үнэтэй болгоно” гэж бичжээ. Д.Трамп өмнө нь уг татварыг тавдугаар сарын 3 гэхэд ногдуулж эхэлнэ гэж мэдэгдэж байв.

ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 24 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 26 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 26 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 27 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 29 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 29 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 30 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 31 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 32 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 37 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 38 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 39 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 40 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 42 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 10 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 24 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 29 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 34 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top