Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга "стратегийн ач холбогдол бүхий" гэж нэрлэгдсэн Төгрөг нуурын ордыг Хятадын компанид зарсан тухай мэдээлэл цацагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрөв. Энэ хэрэгтэй холбоотойгоор энэ сарын 11-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал АТГ-т гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргүүлсэн байна.
Мэдээллийн дагуу УЕП-ын газраас энэ сарын 17-ны өдөр хэрэг бүртгэл нээж, "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" болон "үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Шалгалтын үр дүнд "мөнгө угаасан, мөнгө завшсан" гэх үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд шинээр оруулсан байна.
Үүний дараа АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт хүргүүлж, прокурор, цагдаа, АТГ-тай хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай УЕП-ын газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл (2)