x

2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ

2026 онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тодорхойлохоор нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ. Иргэдийн саналыг 2025 оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд “ОНХС” гар утасны аппликейшн, “E-Mongolia” аппликейшн, мөн https://onhs.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан санал өгөх боломжтой.

2025 онд нийслэлд нийт 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүдийн төсөлд зарцуулах бол үлдсэн 40 хувь нь нийслэлийн төвлөрсөн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн байна. Ийнхүү иргэдийн саналаар орон нутагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлж, амьдрах орчныг сайжруулж, тохижилт, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд бодит хөрөнгө оруулалт хийх боломж бүрддэг.

2024 онд иргэдийн оролцоотойгоор зохион байгуулагдсан санал асуулгад 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь оролцсон бөгөөд тэдний өгсөн саналаар 2025 оны төсөл, арга хэмжээнүүдийг баталсан. Үүний хүрээнд нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсвөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засварын ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

 

ОНХС нь иргэдийн оролцоонд тулгуурласан төсвийн төлөвлөлтөөс эхлэн хэрэгжилт, худалдан авалт, хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг тав үндсэн үе шаттай. Иргэд эдгээр бүх үе шатанд оролцож, өөрийн амьдран буй орчны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.

Тус сангийн эх үүсвэр нь нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тос болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн орлого зэргээс бүрддэг.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ саяхан Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ саяхан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 2 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 3 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 3 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 6 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 3 цаг 30 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 34 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 3 цаг 36 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 3 цаг 37 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 3 цаг 38 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 3 цаг 39 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 3 цаг 40 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 3 цаг 41 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 3 цаг 42 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 3 цаг 43 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 3 цаг 47 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 3 цаг 48 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 3 цаг 49 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 3 цаг 50 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top