x

МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү?

Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан. Харин шинэ, ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуулийг 1992 онд батлан гаргасан. Энэ нь өмнөх гурван Үндсэн хуулиасаа онцлог юм. Энэхүү Үндсэн хууль зургаан бүлэг 70 зүйл, заалттай. Батлагдан гарснаас хойш нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 1999, 2000, 2006, 2011, 2012, 2015, 2017, 2019, 2023 онуудад яригдаж, хэлэлцэгдэж байсан.

Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгцээ шаардлага янз бүрийн цаг хугацаанд гардаг нь харагдана.

Цаг үе, нийгмийн шаардлагаар 1999 онд Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэвч энэ нь хэрэгжиж эхлээд удалгүй “дордуулсан долоо” гэсэн хочтой болсон.

2011-2012 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг УИХих-ын гишүүд, хуульчид, эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, мөн иргэдийн дунд ч байнга яригдаж, зарим иргэд, иргэний нийгмийнхэн Ү ндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж УИХих-д илгээж байв. УИХих-ын гишүүд ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж байлаа.

2013 онд УИХих-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.

2015 онд УИХих-ын даргын 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХих-д өргөн барьсан. Гэхдээ тэр УИХ хэлэлцэж амжилгүй бүрэн эрх нь дууссан.

2016 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.

2017 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХих-ын тогтоол гарсан.

2017-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн судалгаануудыг хийсэн. Улмаар 2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ -ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХих-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр явуулж чуулганд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналтайгаар дэмжиж баталсан.

Нэмэлт, өөрчлөлтийг тухайн үеийн УИХих-ын гишүүд “УИХих-ын гишүүдийн 2011 оноос хойш өргөн барьсан Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн, цаг үе, нийгмийн шаардлагаар яригдаж байгаа асуудлыг тусгасан” гэж тайлбарлаж байв. Товчилбол, уг нэмэлт өөрчлөлтөөр УИХих-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулсан гэдэг. Мөн үүгээр Үндсэн хуулийн 20 зүйл, 42 заалтад нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нь Үндсэн хуулийн 28.5 хувийг хамарсан юм. Гэхдээ тэр нэмэлт өөрчлөлтөөс Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь баялгийн хуваарилалт, 30 дугаар зүйлийн 1 дэх Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг онцолж болно.

Мөн 2023 оны тавдугаар сарын 31-нд чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 66 нь дэмжиж, 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ -ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХих-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсан. УИХ энэхүү өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэж тайлбарласан.

Ингэж Үндсэн хуульд 2000, 2019, 2023 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ.

Анзаарвал дандаа МАН үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр төрийн эрхийг барьж байх үедээ Ү ндсэн хуулийг өөрчилдөг. МАН 2000 онд 72 суудал, 2016 онд 62 суудал, 2020 онд 62 суудал тус тус авсан. Ийм хүчтэй үедээ Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. Харин 2024 оны УИХих-ын сонгуульд 68 суудалд авсан. Ингэснээр төр, засгийн эрхийг дахин авсан. УИХих-д суудалтай хоёр намыг Засгийн газартаа урьж хамтарсан л болохоос эрх баригч нам юм. Үндсэн хуульд өмнө нь гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсантайгаа яг адилхан эрх зүйн чадамжтай гэсэн үг.

Тийм учраас тус намынхан Үндсэн хуульд дахиад гар хүрэхээр шийдсэн тухай газар сайгүй ярьж байна. Асуудал зөвхөн ярианы түвшинд биш, тэд 2-3 хувилбартай төслүүдийг бэлэн болгожээ. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг АН руу л чиглүүлээд байгаа болохоос биш, МАН-ынхан өөрсдөө санаачлаад яваа ажээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно 15 цаг 33 мин Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ 15 цаг 59 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгоно 16 цаг 7 мин Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна 16 цаг 14 мин Баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оман улстай хамтран ажиллана 16 цаг 19 мин Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн 16 цаг 28 мин Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно 16 цаг 47 мин Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав 16 цаг 48 мин Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зээлд хэрхэн нөлөөлөв? 16 цаг 57 мин Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ 17 цаг 4 мин Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал 17 цаг 20 мин Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлдэх биш, бодлого болж гарах учиртай 17 цаг 29 мин Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 17 цаг 36 мин Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв 17 цаг 39 мин АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав 17 цаг 45 мин Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал 17 цаг 49 мин Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 17 цаг 57 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Монгол, Австралийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 18 цаг 1 мин Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ 18 цаг 8 мин Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 19 цаг 6 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ... Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байн... Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ ЗАЛБИРАЛ Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зэ... Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал Цаг агаараас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрги... Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв "Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медаль хүртэ... “Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүллээ Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ “Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын о... ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ ЭТТ: Өнгөрөгч сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ
Top