Италийн цомын хагас шигшээ хариу тоглолтод “Болонья” баг “Эмполи”-г 2:1 харьцаагаар буулган авч, нийт дүнгээр 5:1-ээр илүүрхэн финалд шалгарлаа. Уг тоглолтод Жованни Фаббиан 7 дахь минутад, Тейс Даллинга 87 дахь минутад гоолдсон бол “Эмполи”-гийн Коваленко 33 дахь минутад ганц гоолоо оруулсан байна.
Финалын өрсөлдөгчөөр “Интер”-ийг 3:0-ээр хожсон “Милан” баг шалгарчээ. Финалын тоглолт тавдугаар сарын 14-нд Ромын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Түүх сөхвөл “Болонья” баг 1970 ба 1974 онд хоёр удаа цомын эзэн болж байсан бол “Милан” таван удаа түрүүлсэн ч 2003 оноос хойш цомд хүрээгүй байна. Италийн цомыг хамгийн олон буюу 15 удаа хүртсэн баг бол “Ювентус” юм.
Эх сурвалж: ТАСС