Европын Холбооны Дээд шүүхээс гаргасан шийдвэрээр Мальта улсад хэрэгжүүлж байсан “Алтан паспорт”-ын хөтөлбөр нь ЕХ-ны хууль тогтоомжийг зөрчиж байгаа тул зогсоох ёстой гэж үзжээ. Уг схемийн дагуу Европын бус орнуудын чинээлэг иргэд тодорхой хэмжээний төлбөр төлөх эсвэл хөрөнгө оруулалт хийснээр Мальтагаар дамжин ЕХ-ны иргэншил авч болох боломжтой байсан юм.
Европын Комисс 2022 онд энэ хөтөлбөрийг зогсоох шаардлага тавьж, улмаар дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх “ЕХ-ны иргэншлийг арилжааны хэлцлээр олгох нь холбооны эрх зүйн зарчимд харш” гэж үзсэн бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй гэдгийг онцолсон байна.
Мальтагийн Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд, өмнө нь олгосон иргэншил хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн 2022 онд Оросын Украинд хийсэн довтолгооны дараа Мальта улс Орос, Беларусийн иргэдийн хүсэлтийг түр хугацаагаар хүлээн авахаа зогсоож байсан байна.
ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Маркус Ламмерт тус шийдвэрийг сайшаан хүлээн авч, одоо Мальта улс хэрэгжилтийг хангах үлдээд байна хэмээн мэдэгджээ. Мөн Кипр, Болгар зэрэг улсад ижил төрлийн схем хэрэгжиж байсан ч сүүлд зогсоосон байна.
Эх сурвалж: AFP