x

Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш 100 хоногийн хугацаа өнгөрснийг тохиолдуулан Мичиган мужийн Детройт хотноо сонгуулийн сурталчилгааны шинжтэй үг хэлж, хийсэн ажлуудаа танилцуулан, улс төрийн өрсөлдөгчдөө хатуу шүүмжиллээ.

Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалыг "гүн гүнзгий өөрчлөлт хийх" хэрэгсэл болгон ашиглаж байгаагаа онцлон дурдсан бөгөөд Ардчилсан намаас сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч Жо Байден, Холбооны нөөцийн сангийн тэргүүнийг илтгээрээ шүүмжилжээ. Мөн өөрийн нэр хүнд буурч буйг харуулсан санал асуулгын дүнг “хуурамч” хэмээн няцаасан байна.

Трамп цагаачлалын эсрэг бодлогоороо ололттой ажиллаж буйгаа онцолж, өмнөд хил дээрх зөрчлийн тоо 140 мянгаас 7000 гаруй болж эрс буурсныг дурджээ. Мөн түүний засаг захиргаа 65 700 хууль бус цагаачийг албадан гаргасан гэж Цагаан ордноос мэдээлсэн ч энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт аж.

Худалдааны дайны нөлөө эдийн засагт сөргөөр тусах эрсдэлтэй ч Трамп гадаадын авто машин, сэлбэг хэрэгслийн импортын татварыг зөөлрүүлэх замаар АНУ-ын автомашины үйлдвэрлэлийн салбарыг дэмжихээ илэрхийлсэн байна. Үүний хажуугаар тэрбээр өндөгний үнэ 87 хувиар буурсан гэж мэдэгдсэн ч уг тоо нь засгийн газрын албан ёсны статистиктай зөрж байгаа аж.

“Gallup” судалгааны төвийн мэдээлснээр, Д.Трамп нь Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойших АНУ-ын ерөнхийлөгчдөөс 100 хоногийн дараах байдлаар 50-иас доош хувьтай үнэлгээ авсан цорын ганц хүн болж, 44 хувийн дэмжлэгтэй байгааг харуулжээ. Гэсэн ч Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд нэр хүнд нь өндөр хэвээр байгаа бол Ардчилсан намын нэр хүнд ч мөн сул хэвээр байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 6 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 8 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 9 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 10 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 12 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 14 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 14 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 17 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 17 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 18 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 20 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 21 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 22 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 24 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 3 цаг 49 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 53 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 3 цаг 55 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 3 цаг 55 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 3 цаг 56 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top