x

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, малчдын төлөөлөл хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хэрэгжилт, цаашдын чиглэлийг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан орчмын нутагт хэрэгжсэн төслийн үр дүнг хэлэлцэж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.

Төслийн гол зорилго нь цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх, хууль бус агнуур болон зэрлэг амьтны эд эрхтний худалдааг бууруулах явдал байлаа. Дарвийн нуруу нь ирвэсийн цөм бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд ан амьтдын амьдрах орчинд суурьшлын бүс нөлөөлж, зөрчил ихээр гарах болсон. Зарим тохиолдолд ирвэсүүд малчин айлуудын өвөлжөөнд ойртож, идэш тэжээлээ хайж ирэхдээ мал хорогдуулах тохиолдлууд ч бүртгэгдсэн байна. Жишээлбэл, нэг өвлийн улиралд 40-50 мал хорогдсон тухай судалгаа бий.

Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн төслийн хүрээнд “банхар нохой”, “амьтдад ээлтэй хашаа” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүн өгчээ. Өмнө нь 50-60 мал хорогдуулдаг байсан айл өрхүүдийн хохирол эрс багасаж, зарим нь бүр огт мал алдаагүй байна. Үүнээс гадна бэлчээрийн зохистой менежмент нэвтрүүлж, булаг усны эхийг хамгаалах, монгол банхарыг өсгөн үржүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийгджээ.

Мөн төсөл хэрэгжсэн 7 жилийн хугацаанд ирвэсийн амьдрах орчин сайжирч, зэрлэг ан амьтдын тоо толгой нэмэгдсэн нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломж бүрдүүлж байгаа юм. Ирвэсийг байгалийн орчинд ажиглуулах, өндөр зэрэглэлийн аялал жуулчлал зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Төслийн хүрээнд ирвэсийн идэш тэжээл болох тарвагыг Баянуул сумын нутагт дахин нутагшуулах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, өмнө нь тарвагатай байсан ч хомсдсон бүсэд 100 тарвагыг нутагшуулж, амжилттай үржүүлж эхлээд байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд талууд төслийн эерэг нөлөө, хамтын ажиллагааны хэрэгцээг онцолж, цаашдын үйл ажиллагааг уялдуулан үргэлжлүүлэхээр санал нэгдсэн юм. “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл нь зөвхөн нэг амьтныг хамгаалахад чиглээгүй, харин орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргаа, байгаль орчны уялдаа холбоог сайжруулсан иж бүрэн хөтөлбөр байсныг албаны хүмүүс онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 5 цаг 31 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 6 цаг 35 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 6 цаг 36 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 6 цаг 37 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 6 цаг 38 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 6 цаг 39 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 6 цаг 41 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 6 цаг 44 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 6 цаг 47 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 7 цаг 2 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 7 цаг 25 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 7 цаг 31 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 8 цаг 53 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 11 цаг 41 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 11 цаг 44 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 11 цаг 48 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 11 цаг 50 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 11 цаг 52 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 11 цаг 54 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 11 цаг 55 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top