x

ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хүний Төлөө Нам (ХҮН), Иргэний зориг ногоон нам оролцохоо албан ёсоор илэрхийллээ. Нам, эвслүүд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд энэ сарын 23-наас өмнө хүргүүлэх бөгөөд сонгуулийн хороо тав хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Хоёр аймгийн ИТХ-д тус бүр нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх дөрвөн нам оролцохоор болсныг холбогдох аймгийн сонгуулийн хороо бүртгэжээ. Мөн сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль явуулах бөгөөд:

  • Монгол Ардын нам – 50 мандат

  • Ардчилсан нам – 43 мандат

  • ХҮН нам – 6 мандат

  • Иргэний зориг ногоон нам – 1 мандатад тус тус бүртгүүлсэн байна.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 8-14-нийг дуустал үргэлжилнэ. Нэр дэвшигчийн баримт бичгийг тавдугаар сарын 17-ныг дуустал сонгуулийн хороонд хүргүүлэх бөгөөд хороод долоо хоногийн дотор баримтыг хянаж, бүртгэх эсэхээ тогтоолын хэлбэрээр шийдвэрлэнэ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг зургаадугаар сарын 7-нд олгож, нийтэд мэдээлсний дараа албан ёсны сурталчилгаа эхэлнэ. Харин нөхөн сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 22-ны өдөр, Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Эх сурвалж: СЕХ, аймаг нийслэлийн сонгуулийн хороод

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 1 цаг 0 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 1 цаг 5 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 1 цаг 11 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 1 цаг 28 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 1 цаг 46 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 2 цаг 38 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 4 цаг 4 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 6 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 4 цаг 7 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 4 цаг 8 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 4 цаг 10 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 4 цаг 11 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 4 цаг 12 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 4 цаг 14 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 4 цаг 15 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 4 цаг 16 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 4 цаг 16 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 4 цаг 18 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 цаг 19 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 4 цаг 19 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top