x

“Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-нд хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах тухай 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Үүний үр дүнд тус төвийн харьяа “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсан үйл ажиллагааг таслан зогсоож, нийслэлийн өмчлөлд буцаан авсан байна.

Энэхүү сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар тус объектод хууль бусаар үйл ажиллагаа явуулж иржээ. Тус төвийг менежментээр ажиллуулах гэрээг анх 2008 онд Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай байгуулсан бөгөөд 2011–2014 онд хийсэн аудитын шалгалтаар тус баг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож, 2014 оны гуравдугаар сард гэрээг хаахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэвч энэхүү шийдвэрийн дараа ч тэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нийслэлийн өмчийг 10 гаруй жилийн хугацаанд хууль бусаар ашигласан нь тодорхой болжээ. Сувиллыг ашигласны төлөө ямар ч төлбөр төлөөгүй, зөвшөөрөлгүй орлого олж байсан бөгөөд 2004 онд хийсэн их засварын ажлыг 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлсэн ч өнөөдрийн байдлаар барилгын байдал доройтсон, арчлалт үйлчилгээ хангалтгүй байна.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Зайсан дахь уг сувилал нь 1959 оноос ашиглагдаж эхэлсэн бөгөөд 39 га газрын хамт нийслэлийн өмчид бүртгэлтэй. Цаашид тус сувиллыг их засварт оруулж, үйл ажиллагааг хэвийн болгоход анхаарна” гэж мэдэгдэв.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв саяхан Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 1 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 3 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 4 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 5 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 7 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 3 цаг 32 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 36 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 3 цаг 38 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 3 цаг 38 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 3 цаг 39 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 3 цаг 41 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 3 цаг 41 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 3 цаг 42 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 3 цаг 43 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 3 цаг 44 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 3 цаг 49 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 3 цаг 50 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 3 цаг 51 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top