Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Азийн 30 орны 295 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд тэмцээний хөнгөн жингийн барилдаанууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт эхэллээ.
Манай улсаас:
-
60 кг-д Б.Сүхбат
-
66 кг-д Б.Эрхэмбаяр
-
48 кг-д Г.Наранцэцэг
-
52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар зодоглож байна.
Б.Эрхэмбаяр, Г.Наранцэцэг нар өмнө нь хоёр удаа тивийн аваргад оролцож байсан бол бусад нь анх удаа хүч үзэж буй юм. Энэ жилийн тэмцээнд Монголын шигшээн 18 тамирчин оролцож байгаа бөгөөд тэднээс Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар аваргаа хамгаалахаар дэвжээнд гарч байна.
Монголын жүдочид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 26 алтан медаль хүртээд байна. Анхны алтан медалийг 1996 онд Д.Нармандах хүртэж байсан бол 2024 онд хамгийн сүүлд Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар түрүүлжээ.
Азийн аварга болсон Монгол жүдочид:
-
1996: Д.Нармандах
-
2001, 2005: Х.Эрдэнэт-Од
-
2003, 2005: Х.Цагаанбаатар
-
2003: Д.Нямхүү
-
2009: Г.Болдбаатар
-
2011, 2012: П.Лхамдэгд
-
2012, 2017: М.Уранцэцэг
-
2013: Д.Төмөрхүлэг
-
2015: Ц.Мөнхзаяа, Ц.Наранжаргал
-
2016: Д.Сумъяа, Д.Алтансүх, Н.Дагвасүрэн, Н.Түвшинбаяр
-
2019: Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар
-
2022: Ё.Басхүү, Б.Ганхайч
-
2024: Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр