x

Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-нд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг угтсан олон улсын хэмжээний арга хэмжээ байв.

Чуулганд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орны парламентын төлөөлөгчид, түүхч, судлаачид оролцсон бөгөөд өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Володин нээж, Сталинградын тулалдаан дэлхийн хоёрдугаар дайны хувь заяаг эргүүлсэн түүхэн үйл явдал болохыг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр дайны жилүүдэд Монголын ард түмнээс үзүүлсэн тусламжийг үнэлж, талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ, 1941 онд дайн эхлэхтэй зэрэгцэн Бүгд Найрамдах Монгол Ард Улс ЗХУ-ыг дэмжиж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан дор өргөн хэмжээний тусламж илгээж байсныг дурдав. Монголчуудын илгээсэн 517 мянган агт морь, хүнс, дулаан хувцас болон бусад тусламжийг онцолж, Сталинградын тулалдаанд монгол агт морь унасан улаан армийн цэргүүдийн гүйцэтгэсэн үүрэг түүхийн үнэ цэнийг илтгэж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр Монголын ард түмний энэхүү үнэтэй дэмжлэгийн үр дүнд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлж, улмаар Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон талаар дурсжээ. Тэрбээр “Өвөг дээдсийн маань ‘Аугаа их өв’, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн ‘Хамтын ирээдүй’ нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай” хэмээн онцолсон байна.

Чуулганы хүрээнд монголын парламентын төлөөлөгчид “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолборт очиж, мөнхийн галд цэцэг өргөсөн байна.

Чуулга уулзалтын хаалтын үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Ерөнхийлөгч Путин Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороог Беларусь-Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд байгуулах санал гаргажээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 25 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 26 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 27 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 29 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 31 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 32 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 33 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 35 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 35 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 37 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 39 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 39 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 40 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 43 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 7 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 11 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 13 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 13 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 14 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top