Дэлхийн худалдааны хэмжээ өнгөрсөн онд анх удаа 33 их наяд ам.долларт хүрсэн гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурджээ. 2023 оныхтой харьцуулахад 3.7 хувиар өссөн ч 2024 оны сүүлийн хагаст өсөлтийн хурдац саарсан байна.
Энэ өсөлтөд үйлчилгээний салбарын гүйцэтгэл чухал нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн онд үйлчилгээний салбар 9 хувиар өсөж, нийт худалдааны 60 орчим хувийг бүрдүүлсэн байна.
Хөгжиж буй орнуудын худалдаа өссөн бол хөгжингүй орнуудынх буурав
- Хөгжиж буй эдийн засагтай орнуудын гадаад худалдаа 4 хувиар нэмэгдсэн.
- Хөгжингүй орнуудын худалдаа өмнөх түвшинд хадгалагдаж, дөрөвдүгээр улиралд 2 хувиар буурсан.
Шинжээчид инфляц саарах хандлагатай гэж үзэж байгаа ч гео-эдийн засгийн хурцадмал байдал, протекционист бодлого, худалдааны маргаанууд дэлхийн худалдаанд эрсдэл учруулж болзошгүйг онцолжээ.
Эх сурвалж: CGTN