Их Британийн Зоос, гоёлын ордон (The Royal Mint) домогт The Beatles хамтлагийн гоцлол дуучин Жон Ленноны дүрстэй дурсгалын зоос гаргаж байна. Энэхүү зоос нь түүний төрсний 85 жилийн ой болон хамгийн сүүлчийн цомог гарсны 50 жилийн ойд зориулан бүтээгджээ.
Зоосны нүүрэн талын загварыг алдарт гэрэл зурагчин Боб Груэн авсан Жон Ленноны зурагнаас сийлбэрлэн урласан бөгөөд тэрээр Ленноны 1974 оны Нью-Йорк хотын дээвэр дээрх гэрэл зураг авсан гэдгээрээ алдартай.
Мөн зоосны нүүрэн талд Ленноны хамгийн алдартай дуунуудын нэг болох "Imagine" хэмээх үгийг сийлсэн байна.
Зоосыг гуравдугаар сарын 17-нд худалдаанд гаргах бөгөөд янз бүрийн металлаар хийгдсэн, үнэ нь 24 ам.доллараас эхлэх аж.
Эх сурвалж: Office Life Media