Их Британийн эрх баригчид Оросын тэрбумтан, байгалийн хий олборлогч "Нортгаз" компанийг хамтран эзэмшигч асан Фархад Ахмедовт авсан хориг арга хэмжээгээ цуцалсан тухай Их Британийн Сангийн яамны Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх алба (OFSI) лхагва гарагт мэдээлэв.
Ф.Ахмедовын нэрийг “нэгдсэн жагсаалтаас” хассан бөгөөд одоо хөрөнгийг битүүмжлэх эсвэл илтгэлцлийн салбарын хоригт орохгүй гэж мэдэгдэлд дурджээ.
Их Британи 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд Украины дайнтай холбоотойгоор түүнд хориг тавьсан бөгөөд Люксембург дахь Европын Холбооны шүүх энэ оны тавдугаар сард түүний эсрэг хоригийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Европын Холбоо мөн "Еврохим" компанийн тэргүүн асан Владимир Рашевский, бизнес эрхлэгч Алишер Усмановын дүү Гульбахор Исмаилова, Европын еврейн конгрессын тэргүүн асан Вячеслав Моше Кантор, ОХУ-ын Спортын сайд Михаил Дегтярев нарын эсрэг авсан хоригоо гуравдугаар сарын 15-нд цуцалснаа зарласан.
Эх сурвалж: DW