x

Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ?

Украины Зэвсэгт хүчин бие бүрэлдэхүүний хомсдолд орсон нь гол асуудал болж байгаа талаар Financial Times, CNN, The New York Times зэрэг томоохон хэвлэлүүд онцолжээ. Мөн Курск мужийн Сужи хотыг Оросын цэргүүд эзэлсэн нь Киевийн байр суурийг сулруулсан гэж шинжээчид дүгнэж байна.

Украины гол асуудал – бие бүрэлдэхүүний хомсдол

Financial Times-ийн мэдээлснээр, зэвсэг, сум хэрэгслээс илүүтэй цэргийн алба хаагчдын хомсдол Украины хамгийн тулгамдсан асуудал болжээ. Фронтын зарим хэсэгт анги, нэгтгэлүүд ердөө 30-50%-ийн бүрэлдэхүүнтэй байгаа тул эрх баригчид 18-24 насныханд санхүүгийн хөнгөлөлт амлаж, армид элсэхийг уриалж байна.

Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч Роб Ли:

  • "Украины армийн байлдааны хүчин чадал орголтын түвшинг тогтворжуулж, цэргүүдээ нэгтгэн барих чадвараас өндөр хамааралтай" гэжээ.

Зеленский: Гал зогсоох ямар ч нөхцөл харагдахгүй

The New York Times-ийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 30 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн талаар эерэг хүлээлттэй байгаа бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путины тавьж буй урьдчилсан нөхцлүүд хэлэлцээрийг удаашруулж байна гэж мэдэгджээ.

Зеленский украинчуудад хандсан оройн мэдэгдэлдээ:

  • “Оросын хариултыг урьдчилан таамаглахад амархан. Тэдний нөхцөлүүд хэт олон тул юу ч бүтэхгүй” гэж онцолжээ.

Сужи хотыг Орос эзэлсэн нь Киевийн хувьд томоохон ухралт болов

CNN-ийн мэдээлснээр, Оросын арми Курск муж дахь украинчуудад эзлэгдсэн байсан Сужи хотыг эргүүлэн авсан байна. Энэ нь ОХУ-ын хувьд стратегийн болон бэлгэдлийн томоохон ялалт болжээ.

  • Оросын Жанжин штабын дарга Валерий Герасимов:
    • “Украины армийн эзэлсэн Курск мужийн 86%-ийг ОХУ буцаан авсан”
    • “430 гаруй украин цэргийг олзолж, үлдсэн хэсгийг бүсэлсэн” гэж мэдээлэв.

ЕХ Украинд туслах шинэ сан байгуулахаар төлөвлөж байна

Euractiv-ийн мэдээлснээр, Европын Холбоо (ЕХ) Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх зорилготой шинэ сан байгуулах санал гаргажээ.

  • ЕХ энэ жилдээ багтаан хамгийн багадаа 20 тэрбум евро, боломжтой бол 40 тэрбум евро цуглуулах зорилт тавьжээ.
  • Сангийн анхны хөрөнгө оруулалтаар их бууны хоёр сая сум бэлтгэхэд 5 тэрбум евро зарцуулахаар төлөвлөсөн байна.
  • Оросын царцаагдсан хөрөнгийн хүүгийн 1.9 тэрбум еврог санхүүжилтэд оруулах хувилбарыг ч авч үзэж байна.

Эх сурвалж: Financial Times, The New York Times, CNN, Euractiv

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.215)
    европ украйнд туслаад ялалтад хүргэх байх оо
    2025 оны 03 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 7 цаг 24 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 7 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 7 цаг 25 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 27 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 7 цаг 27 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 7 цаг 28 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 7 цаг 29 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 7 цаг 30 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 7 цаг 31 мин Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа хүргүүлжээ 7 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив 7 цаг 32 мин Улаанбурхан өвчний 51 тохиолдол батлагджээ 11 цаг 15 мин Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв 11 цаг 16 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ 11 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд 11 цаг 19 мин Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ? 11 цаг 24 мин Их Британи Жон Леннонд зориулсан дурсгалын зоос гаргаж байна 11 цаг 25 мин Лукашенко: Беларусь Оростой нэгдэх асуудлыг яаран шийдэхгүй 11 цаг 27 мин АНУ, ОХУ-ын дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна 11 цаг 36 мин Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17) 11 цаг 38 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ
Top