x

Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар лхагва гарагт утсаар ярьж, дайныг зогсоох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Цагаан ордон уг яриаг “гайхалтай” гэж тодорхойлов.

Хоёр удирдагчийн нэг цагийн ярианы үеэр В.Зеленский АНУ-аас үзүүлж буй тусламжид талархаж, ойрын өдрүүдэд Саудын Арабад хоёр талын төлөөлөгчдийн уулзалт хийхээр болсон байна. Тэрбээр мөн агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт тусламж хүссэн бөгөөд Д.Трамп Европ дахь цэргийн хэрэгслийн дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар амласан гэж Цагаан ордон мэдээлжээ.

Д.Трамп мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан талаар В.Зеленскийд мэдээлэл өгсөн байна. Оросын тал 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан боловч эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох саналыг хүлээн авсан гэж Трамп мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Украины арми Оросын өмнөд нутагт нефтийн агуулах руу цохилт өгсөн гэж Москва мэдээлсэн бол Киевийн тал Оросын цэргүүд эмнэлэг, орон сууцны барилгад цохилт өгч, төмөр замын цахилгааныг тасалсан гэж мэдэгдсэн байна.

В.Зеленский хэлэхдээ:

  • Украин фронтын шугамд болзолгүйгээр гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа
  • Оросын дэд бүтцэд цохилт өгөхөө зогсооно
  • АНУ Запорожье атомын цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээхэд туслах боломжийг судлах

Д.Трамп мөн АНУ Украины атомын цахилгаан станцуудыг ажиллуулахад тусална гэж мэдэгджээ. Запорожье атомын цахилгаан станц 2022 онд Оросын хяналтад орсон бөгөөд Украины тал уг станцыг сэргээх асуудлаар АНУ-тай хэлэлцэж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 18 цаг 46 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 19 цаг 33 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв 20 цаг 18 мин “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд сонсголгүй иргэдийн харилцааны сургалт зохион байгууллаа 20 цаг 39 мин Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа 20 цаг 49 мин Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ 21 цаг 14 мин Харү башё: Монгол сумочдоос Тамаваши хамгийн түрүүнд качигоши хийлээ 21 цаг 20 мин Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв 21 цаг 40 мин Монголын эрэгтэй, эмэгтэй 3х3 баг Азийн аваргад өрсөлдөнө 21 цаг 51 мин Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов 22 цаг 20 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав 22 цаг 23 мин Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна 22 цаг 31 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ 22 цаг 53 мин Өнөөдөр "Дэлхийн аз жаргалын өдөр" 23 цаг 4 мин Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ Уржигдар 14 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Уржигдар 14 цаг 56 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна Уржигдар 14 цаг 56 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна Уржигдар 14 цаг 55 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа Уржигдар 14 цаг 54 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top