2024 онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) салбарт тогтолцооны шинэчлэл хэрэгжүүлж эхэлжээ. Ажлын байрны аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах зорилготой ХАБЭА-н аяны нээлт дөрөвдүгээр сарын 2-нд болно.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2024 оныг “ХАБЭА-н хөгжил, хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэж буй бөгөөд манай улс ч энэхүү уриалгыг даган хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд:
-
Нэгдүгээр улиралд: Эрчим хүчний салбарт ХАБЭА-г идэвхжүүлэхээр зарлажээ.
-
Хоёр, гуравдугаар улиралд: Уул уурхай, барилгын салбаруудын эрсдэл өндөр орчныг бууруулах, стандартын хэрэгжилтийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Судалгаагаар 2024 онд уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын тоо өндөр, харин барилгын салбарт хүний амь нас эрсдэх үзүүлэлт хамгийн өндөр байна. Иймээс холбогдох байгууллагууд шалтгаан нөхцлийг судалгааны түвшинд тодорхойлж, урьдчилан сэргийлэх бодлогыг боловсруулан ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам.