Жил бүр уламжлал болон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод болно. Оролцогчдын бүртгэлийг 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулах бөгөөд www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлэн, хураамжаа онлайнаар төлөх боломжтой юм.
Гүйлтийн төрөл нь өмнөх жилүүдийн адил 500 метрээс 42 км хүртэлх зайд явагдана. Бүртгэлийн хураамж дараах байдлаар тогтоогджээ:
-
1.5 км – 5,000 төгрөг (гэр бүлийн гишүүн тус бүр)
-
5 км – 10,000 төгрөг
-
10 км – 50,000 төгрөг
-
21 км – 70,000 төгрөг
-
42 км – 90,000 төгрөг
5 км-ийн зайд оролцох иргэд энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоос авах бол 10, 21, 42 км-ийн оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, баталгаажуулалтыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хариуцан олгоно. Харин 500, 800 м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцна.
Мөн гүйлтийн дараа оролцогч бүр батламжаа www.ulaanbaatar.marathon.mn сайтаас хэвлэн авч болох бөгөөд 10 км болон түүнээс дээш зайн гүйлтийн үр дүнг тус цахим хуудсанд байршуулна.
Өнгөрсөн онд энэхүү марафонд дотоод, гадаадын 30 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ тоо жилээс жилд өсөж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.